Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

​​​​​​​Эмнэл зүйн хиймэл оюуны ёс зүйн талаар баримтлах Улаанбаатарын зарчмуудыг хэлэлцэн боловсруулжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
 

Дэлхий дахинд их өгөгдлийн 30 гаруй хувийг эрүүл мэндийн салбар бүрдүүлэх бөгөөд хиймэл оюун нь таргалалттай болох эрсдэлийг тодорхойлохоос эхлэн коронавируст халдварыг (КОВИД-19) цээжний рентген зурагт оношлох хүртэл өргөн хүрээнд хэрэглэдэг.

Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ашиглахдаа мэдээллийн нууцлал, ёс суртахуунтай нэвтрүүлэх зэрэг сорилттой тулгарч байна.

Хиймэл оюуны ёс зүйн хүрээнд ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо "Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюуны ёс зүйн асуудлууд: Эрүүл  мэндийн өгөгдлийг нийтийн сайн сайхны төлөө ашиглах нь” семинарыг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрүүл мэндийн технологийн компаниуд, улсын эмнэлгүүдийн мэдээлэл технологийн албаны төлөөлөл, эмч, мэргэжилтэн, шинжээчид оролцож, эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ,  эмнэл зүйн хиймэл оюуны ёс зүйн зарчмын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын хувьд анх удаа эрүүл мэндийн салбарын технологи, хиймэл оюуны чиглэлд ажиллаж байгаа мэргэжилтнүүд хувийн хэвшил, төрийн байгууллагын оролцоотойгоор сайн дураар эн тэргүүнд анхаарч ажиллах, удирдлага болгох хэм хэмжээ - зарчмаа хамтран боловсруулж, зөвшөөрч баталсан тохиолдол юм.

“Эмнэл зүйн хиймэл оюуны ёс зүйн талаар баримтлах Улаанбаатарын зарчим” нь хүний нэр төр, аюулгүй байдал, тэгш боломж, ил тод байдал, хүртээмж, тогтвортой байдал гэсэн зургаан асуудлыг хамарчээ.

 

Эх сурвалж: Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо