ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Шадар сайдын ажлын алба

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.

Энэхүү уулзалтыг үргэлжлүүлээд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.148] 2021/10/24
Оросууд бид нарыг долоож байвал гэж бодож байгаа байх. Бид 300 жил долоолгосон болохоор боож үхэх шахдаг биз
0 | 0 Хариулах
Zochin! [124.158.67.6] 2021/10/23
Эдгээр бүтээн байгуулалтууд амжилттай! Шудрага зөв яавагдасай! Манай улс шиг!Э/Хүчний асуудлаа шийдээгүй улс орон ОУ-ын хэмжээнд бараг байхгүй болсон!
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2021/10/23
Расист, 2 нүүрт оросууд хоцрогдсон технологитойгоо зайлбал таарна.
1 | 4 Хариулах
Зочин [64.119.22.193] 2021/10/23
зайл муу самгоны хүүхдүүд
0 | 2 Хариулах
Зочин [64.119.19.89] 2021/10/23
ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН БАТТУЛГЫН ХОР ОРСОН БАЙЖ МАГАДГҮЙШҮҮ НААДМУУ БАЛИАР ТУУЧИЙ ОРОСОД ҮЙЛЧИЛСЭН НҮҮРСИЙГ МААНЬ ГАЦААСАН ХӨГИЙН АМЬТАНШҮҮ
1 | 2 Хариулах
[202.126.88.138] 2021/10/22
Ene buduun baachkad *yumiig* ni zohiotsuulna gej ketsuu yum bna daa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.60] 2021/10/22
Ene sogtuu orsuud butsaad yaagaad mongold olshirood irvee ene lav sainii yor bish shuu.
6 | 3 Хариулах
Зочин [192.82.67.163] 2021/10/22
Херо Баатарын ЗГ огцорвол таарна. Ажил хийж чадахгүй дандаа хор найруулга тавилттай жүжиг хэн нэгнийг намнах өглөө хорсол авах зэрэг жинхэнэ найруулгатай дэглэлттэй тоглолт хэлбэрээр энэ ЗГ-ын ажил явагдаж байна.хурдан зайлуулаачээ
4 | 1 Хариулах
Зочин [103.229.123.221] 2021/10/22
Ерөөлөөр болох байлгүй дээ. Цаг хугацаа л харуулах байх.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.67.163] 2021/10/22
Оросуудтай 3-р цахилгаан станцыг бодит төсөвт өртгөөс 250 сая $ илүү өртгөөр хийлгэхээр тохиролцоод байна.Та нар ХААН болчихоогүй хэзээ нэгэн цагт шалгагдах л болно
3 | 0 Хариулах
Зочин [192.82.85.251] 2021/10/22
ОНЦ
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/10/22
УЛААН-ҮД ,ЭРХҮҮГИЙН ЗАХЫГ МОНГОЛЧУУД монголчууд хоосолж бна гэнэ
0 | 3 Хариулах
xa [192.82.71.249] 2021/10/22
Manaih 1 tom shiidver garganguut ene heden lalruud naashaa shogshchih yumaa. Erdenebureng zogsooh gej l irj bga bh
7 | 1 Хариулах
Зочин [64.119.19.70] 2021/10/22
Эрдэнэбүрэнгийн УЦС ыг гацаах гэж шатахуунаар боох “Богдхан” төмөр замын төслийг авах гэж оросууд төмөр замыг бужигнуулжээ хогийн иванууд.
8 | 0 Хариулах
Зочин [43.228.131.110] 2021/10/22
Орос агаад баахан загнуулаа биз манай малнууд.
4 | 3 Хариулах
уншигч [139.5.219.88] 2021/10/22
Эрдэнэбүрэнгийн УЦС ыг гацаах гэж шатахуунаар боох “Богдхан” төмөр замын төслийг авах гэж оросууд төмөр замыг бужигнуулжээ хогийн иванууд.
11 | 1 Хариулах
Зочин [192.82.83.69] 2021/10/22
Хятад тэмбүү.
0 | 6 Хариулах
Зочин [202.9.47.60] 2021/10/22
Sodtuu orsod huchinduulsen huuhnees garsan sogtuu uriin shingen.
2 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [202.9.46.38] 2021/10/22
Раашаа гоу хоум бля
7 | 1 Хариулах
Зочин [192.82.83.69] 2021/10/22
Чайна гоу хоум бля
0 | 3 Хариулах
Зочин [192.111.134.208] 2021/10/22
ОРОС ХЯТАД МОНГОЛ ХОЛБОСОН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ Л ТАВЧИЖ ЧАДАХГҮЙ ЗАСАГ БАЙХ ГЭЖДЭ ЯАГААД ХИЙДЭГГҮЙ ЮМ БОЛ БАС Л ТАНК ОРООД ИРЭХ ЮМ БОЛУУ
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.22] 2021/10/22
Рэйлбус 3000 төгрөг болохоор сууж чадахгүй дампууруулж байгаа улсад хурдан галт тэрэг ашигтай ажиллаж чадах уу, малаа
2 | 0 Хариулах
Зочин [192.111.134.208] 2021/10/22
МАЛАА ХАРИУЛААЧ ТЭГҮҮЛ
1 | 1 Хариулах