Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Конвиниенс дэлгүүрийн ирээдүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Convenience store буюу ая тухтай дэлгүүр тэртээ 1927 онд анх үүсжээ, өнөөг хүртэл хөгжил дэвшлийг урагшлуулж буй хүмүүсийн хурдан амьдралын хэмнэлд тохирсон үйлчилгээг, шинэлэг бүтээгдэхүүн, тав тухтай хослуулан хүргэсээр байна. Олон улсад конвиниенс дэлгүүрийн зах зээл 3 их наяд ам.доллараар хэмжигддэг. Улс орнуудын конвиниенс дэлгүүрийн зах зээлийн өсөлт нь эдийн засгийн өсөлт, хотжилттой шууд хамааралтай тул өндөр хөгжилтэй орнуудад зах зээл нь харьцангуй том буюу жижиглэн худалдааны салбарынхаа 50%-ийг эзэлж байгаа бол хөгжиж буй орнуудад 3%-г эзэлж байна. Харин манай улсын хувьд харьцангуй шинэ буюу ердөө 1%-г бүрдүүлж байна. 

Та бүхэн санаж байгаа бол 2018 онд 4 ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын франчайз бизнесүүд нэг гараанаас эхэлж өөрсдийн салбар дэлгүүрүүдийг Улаанбаатар хотын гудамжинд ээлж дараалан нээж байсан билээ. Энэ ширүүн өрсөлдөөнөөс 3 жилийн дараа CU зах зээлийнхээ 74 хувийг дангаар бүрдүүлснээр цэвэр ялалт байгуулсан гэж хэлж болохоор байна.

CU-г юу онцгой болгодог вэ?

Сэнтрал Экспрес Си Ви Эс ХХК CU конвиниенс сүлжээ дэлгүүрийг Улаанбаатар хотод 6 салбар дэлгүүртэйгээр нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өдгөө аль хэдийнээ 140 салбар дэлгүүрийн суурийг, түүнийг цаашид тэтгэх дэд бүтцийн хамт босгоод байна. Энэ бүх хугацаанд эрчээ алдалгүй олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийн бизнесийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. 

Үйлчилгээ:

Найрсаг, дотно үйлчилгээг хүргэх CU конвиниенс дэлгүүр нь Сайн байна уу? CU-д тавтай морил! гэх угталтын мэндчилгээнээс эхлүүлэн Улаанбаатар хотын амьдралд дулаан уур амьсгалаар чимэг нэмсээр. Өдөр тутмын үйл ажиллагаандаа Quality, Service, Cleanliness (QSC) буюу чанар, үйлчилгээ, ариун цэврийн стандартыг анх нээсэн өдрөөсөө  тасралтгүй мөрдөж буй нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулж байна.

24 цагийн турш үүд хаалга нь нээлттэй байж өглөө хүмүүс цайгаа уух, үд дунд өдрийн хоолоо идэх, ойр зуурын хэрэгтэй зүйлээ хэдийд ч авах боломжийг бүрдүүлж, халуунд хүйтэн ундаа зайрмаг, хүйтэнд дулаан уур амьсгал, халуун уух зүйлсээр хэрэглэгчдээ хангаж байна. 

Бүтээгдэхүүн:

CU конвиниенс сүлжээ дэлгүүр нь үйлчлүүлэгч шууд хэрэглэх боломжтой 10 нэрийн 80 орчим төрлийн халуун ба хөргүүрийн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хоолоор үйлчилж байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтарсан Зөв Аарц, CU зайрмаг гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг цаг тухайд нь нийлүүлж, өөрсдийн GET, CU Eats, HEYROO зэрэг онцгой эрхтэй бүтээгдэхүүнийг борлуулж буй нь хэрэглэгчид зөвхөн CU дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх шалтгаан болдог. 

Үнэнч хэрэглэгчийн систем:

CU аппликейшнээр дамжуулан үнэнч хэрэглэгчийг урамшуулах, лояалти оноогоор шагнах, хурдан шуурхай хүргэлтийг үйлчилгээг санал болгон урт хугацаанд хэрэглэгчид хүрэх үнэ цэнийг нэмэгдүүлж ажилладаг. Хэрэглэгчид худалдан авалтынхаа 70%-д аппликейшн ашиглаж байгаа нь тус дэлгүүр хэдийнээ маш том хэрэглэгчийн баазыг үүсгэж чадсан нь харагдаж байна. Нийт 350,000 үнэнч хэрэглэгчидтэй болсон энэхүү аппликейшн нь цаашдын өсөлт хөгжүүлэлтийн асар том суурь дата сан болж буй юм. 

"Future is convenience буюу ирээдүй ая тухыг эрмэлзэж байна"

10, 20-иодхон жилийн өмнө супермаркет, хайпермаркет гэх худалдааны төвүүдийн ойлголт бидэнд шинэ байлаа, лангууны араас авах гэж буй бараагаа нэг бүрчлэн хэлж, худалдагчаар авахуулдаг тэр үе одоо нэгэнтээ өнгөрчээ. Байр, булангийн дэлгүүр бүр тодорхой хэмжээнд мини эсвэл супермаркетын хэлбэрт шилжин үйлчилгээгээ явуулж байна. Конвиниенс дэлгүүр яг үүнтэй адилхан шинэлэг бүхнийг нэг дор багтааж бизнес эрхлэгч нарт зөвхөн бүтээгдэхүүн биш найрсаг үйлчилгээний мэдрэмж буюу experience-тэй  хамт борлуулах боломжийг олгож байна. Худалдан авагч талаасаа ч мөн адил хурдан шуурхай, найрсаг, худалдан авалтыг нь урамшуулдаг дэлгүүрүүдийг сонгон үйлчлүүлж байна. 

Та энэхүү гайхалтай конвиниенс дэлгүүрийг эзэмшмээр байна уу? 

Дотоодын зах зээлийн түүчээ болсон CU сүлжээ дэлгүүрийн эзэн болох боломж хөрөнгө оруулагч та бүхний өмнө ирээд байна. IPO-г олон нийтэд таниулах хугацаа 2021.10.15-аас 28-ныг хүртэл явагдаж буй бөгөөд анхдагч арилжааны захиалга 2021.10.29-өөс 2021.11.04-ийг хүртэл явагдана. Апекс Капитал ҮЦК тус IPO-д андеррайтер компаниар оролцон ажиллаж байна. Эрхэм та амжиж үнэт цаасны дансаа нээлгэн захиалгаа баталгаажуулахад бэлдээрэй. 

Үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://cu.apex.mn/ 

Хувьцааны захиалга болон үнэт цаасны дансыг https://dbx.apex.mn/ хаягаар болон ApexTrader аппликейшнээр дамжуулан өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалгыг 7510-7500 дугаараас

Хаяг:  Олимпийн гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот

 

Хөрөнгийн зах зээл дээрх CU-д тавтай морил

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.