Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Easy аппликэйшн: Сурах хэзээ ч ийм сонирхолтой, зугаатай байсангүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

-Илүү үр дүнтэйгээр суралцах Fully Asynchronous, Hybrid learning зэрэг сургалтын хосолсон аргачлалын талаар та сонсож амжаагүй юм биш биз?

-Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг уламжлалт бус арга барилаар буюу лабораторийн орчинд туршилтаар дамжуулж суралцвал илүү үр дүнтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Цар тахлын нөлөөллөөс үүдэн хүүхэд тань хичээлийн хоцрогдолтой тулгарч байгаа юм биш биз?

-Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд мартсан хичээл, ойлгомжгүй сэдвүүд гарч ирдэг үү?

Эдгээр асуултад та “тийм“ гэж хариулж байвал боловсролыг эн тэргүүнд тавьдаг танд нэгэн таатай мэдээ дуулгах гэж байна.

Боловсролын орчин үеийн чиг хандлагыг Монголд анхлан нэвтрүүлж, дээрх бүх боломжийг технологийн дэвшлийг ашиглан нэг платформд багтаан  боловсролын чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргасан “EASY” аппликэйшн өнөөдөр мэндэллээ. 

Тус платформ нь дунд болон ахлах ангийн сурагчдад танхимд заалгасан хичээлээ бататгах, ойлгоогүй хичээлээ нөхөж үзэх, мэдлэгээ сорих боломжийг олгож, суралцах хүсэл тэмүүлэл, сонирхлыг төрүүлэхүйц шинэлэг, орчин үеийн аргаар хийгджээ.

Яагаад Easy аппликэйшн гэж?

 

Easy аппликейшн нь 21 аймаг, 330 сумын ЕБС-ийн сурагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн газартаа, хүссэн цагтаа ойлгоогүй хичээлээ нөхөж судлах,  байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэйгээр сурах, мэдлэгээ бататгах, сонирхсон хичээлээ түрүүлж үзэх, гүнзгийрүүлж судлах, сурлагын явцаа өөрөө үнэлж, дүгнэх боломжийг олгож байна. 

“Easy” сургалтын платформыг зах зээлд нэвтрүүлсэн Ийзи ЭдТек компанийг үүсгэн байгуулагч, Эмпати сургуулиудын ерөнхий захирал Б.Ганбат:

EASY аппликэйшний тусламжтай хүүхэд, залууст  орчин цагт хамгийн чухалд тооцогдож буй “сурахад суралцах” буюу бие даан сурах арга барилыг эзэмшинэ. Ингэж бие даан суралцах чадвар эзэмшсэн хүүхэд насан туршаа суралцаж, өөрийгөө хөгжүүлж чаддаг болох юм. Түүнчлэн Z, Аlpha үеийнхний хөгжлийн онцлог, хэрэглэж дадсан контентийн хэлбэр, анхаарал төвлөрлийн хугацаа, сэтгэхүйн онцлог зэрэгт тохируулан нэг хичээлийн үргэлжлэх хугацааг 8-аас 10 орчим минутаар бэлтгэсэн. Нэг жишээ дурдахад АНУ-ын Индиана мужийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар “сайн бэлтгэгдсэн цахим хичээл нь  хүүхдийн сурах эрмэлзлийг 75 хувиар нэмэгдүүлж, сурлагын хоцрогдлыг 66 хувиар нөхдөг болохыг тогтоосон байдаг. Тэгэхээр Easy аппликэйшн нь боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй суралцах хэв маяг, арга барилыг шинэ шатанд хүргэх болно” гэдгийг онцолж байлаа.

Ялгарах онцлог?

Тус платформ нь БШУЯ-наас баталсан цөм хөтөлбөрийн хүрээнд 6-11-р ангийн 1000 гаруй хичээлийг маш сонирхолтой, ойлгомжтой, анхаарал татахуйц эффект, дүрслэл, туршилтаар баяжуулан бэлтгэжээ.  Мөн хичээлийн агуулгыг боловсролын салбарт 27 жилийн туршлагатай Эмпати сургуулиудын багш нар бэлтгэсэн гэдгээр  онцлог болжээ.

Хэрхэн Easy аппикэйшний хэрэглэгч болох вэ?

Харин одоо боловсролын салбарт технологийн шинэчлэлийг авчирч, боловсролыг илүү хүртээмжтэй, суралцах үйл явцыг сонирхолтой болгосон Easy аппликэйшний хэрэглэгч болох заавартай танилцана уу.

 

Та

  • Андройд утастай бол энд дарж аппликэйшнээ гар утсандаа суулгаад бүртгэлээ үүсгэнэ үү. /IOS-д зориулагдсан хөгжүүлэлт тун удахгүй/
  • Мөн та App store болон Play store дээрээсээ Easy Edtech гэж хайн аппликэйшнээ татах боломжтой. Амархан байгаа биз

Мөн EASY аппликэйшний цахим нээлтийг 2021.10.21-нд 21:00 цагаас Edutainment TV болон Easy цахим хуудсаар хүлээн авна уу.

Сонирхуулахад Easy аппликэйшний нээлтийг тохиолдуулан 6-9-р ангийн шинжлэх ухааны хичээлүүд болох Математик, Физик, Хими, Биологийн хичээлийн анги тус бүрийн бүтэн жилийн багцыг 50 хувийн хямдралтай үнээр буюу 50 мянган төгрөгөөр авах урамшуулал зарлагджээ. Урамшуулал арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тул та яараарай.

Сурах амархан боллоо

#easy_to_learn #сурах_амархан_боллоо

#success_is_yours #амжилт_таны_гарт

#easyштээ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.