Урд хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Урд боомтууд дээр хүндрэлтэй асуудлууд гарч байна.
Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн /2021.10.19/. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл авсан.
Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна.
Харин Гашуунсухайт боомттой холбоотой сайн мэдээ байгаа. Өнөөдөр /2021.10.19/ нүүрс ачсан 409 машин урагшаа гарсан байна. Энэ бол сүүлийн 5-6 сарын хугацаанд сонсогдоогүй тоо. Үүнийг нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгөн систем үр дүнгээ өгч байна гэж харж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!