Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Дуучин С.Жавхлан ₮4 тэрбумын төсөл дээр Засгийн газартай хамтарч ажиллая гэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан төв талбайд суулт зарлаад буй. Тэрбээр энэ сарын 15-наас эхлэн "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа билээ.

Түүнийг Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг шаардсан, хүсэлтийг нь биелүүлээгүй учир ийнхүү суулт зарласан гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Дээрх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Дуучин С.Жавхлантай уулзсан нь үнэн. Уулзалтын үеэр улс даяар тойрч хэрэгжүүлэх төсөл байна. Нийт дөрвөн тэрбум орчим төгрөг шаардлагатай. Энэ асуудал дээр Засгийн газартай хамтарч ажиллая гэсэн. Бид төсөв санхүү боломжгүй байгааг хэлсэн. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Гэтэл С.Жавхлан гавьяат бухимдаж, иймэрхүү ажил зохион байгуулна гэдгээ хэлж байсан. Ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгоод жагсаал зохион байгуулна гэж бодсонгүй.

Бид төсвөөс урлаг, уран сайхны арга хэмжээг санхүүжүүлэх ямар ч боломжгүй шүү дээ” гэлээ.