Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Worki апп: Ажил хайхад танил тал хэрэггүй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Бүхий л зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөө үед хүний амьдралыг хэв маяг хүртэл өөрчлөгдсөөр байна. Хуучин зөвхөн компани хүнийг сонгон шалгаруулдаг байсан бол одоо хүмүүс ажиллах компаниа сонгон шалгаруулж өөрийн карьер төлөвлөлт, өсөж хөгжих боломж, байгууллагын соёл зэргийг харгалзан сонголтоо хийдэг болжээ. Энэ сонголтыг технологийн тусламжтай хөнгөвчлөх worki аппын танилцуулга Zero expо-гийн үеэр боллоо.

Worki ямар асуудлыг шийдэхэд тусалж байгаа вэ?

Ажил хайхад танил тал хэрэггүй!

Хаанаас ямар ажил хайх вэ гэж санаа зовох хэрэггүй. Хиймэл оюун ухааны тусламжтай танд тохирох ажлын байрыг санал болгоно. Өөрийн мэдээллээ оруулаад л танд тохирох ажлыг санал болгоно.

 

Сонголт хийх хэцүү байна уу? Компаниудын мэдээллийг нэг дороос ав.

Яг ямар байгууллага вэ гэдгийг таамаглах шаардлагагүй. Энэ том компани учраас сайн л газар байгаа гэж бодтол санаснаас өөр байх тохиолдол олон. Одоо илүү дэлгэрэнгүй бас бодитой мэдээлэл авах боломжтой боллоо. Тухайн байгууллагад ажилладаг хүний сэтгэгдэл болон үнэлгээг уншиж харьцуулалт хийх боломжтой. Бас хоёр байгууллагыг нэг дор харьцуулалт хийх боломжтой.

 

Хариу хүлээж цаг алдах хэрэггүй.

Тэнцсэн болов уу гэж хариу хүлээх хэрэггүй. Анкет илгээгээд таг алга болдог үе өнгөрсөн. Бүхий л процессоо өөрөө хянах боломжтой. Ямар ч ажилд CV илгээсэн 10 хоногт багтааж заавал хариу өгөх болно! Бас ямар шат дарааллаар ажлын сонгон шалгаруулалт явагдах нь тодорхой байх ба илүү ойлгомжтой байна.

 

CV бичих төвөгтэй байхаа больсон.

Мэдээллээ оруулаад л өөрт таалагдсан загвараараа CV -гээ бүтээнэ. Тэгээд PDF-ээр татаж авах боломжтой.

 

Worki аппын сонирхолтой хэсгүүд

  • Бэлэгтэй ажлын байр: Ажлын байран дээр тохирох хүнийг санал болгоод байгууллагаас бэлдсэн бэлгийг авах боломжтой. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ажлын байрын мэдээллийг нэг дороос авч болно.
  • Ажлын ярилцлага дээр засаж сайжруулах зөвлөмжийг HR-аас авч өөрийгөө илүү сайжруулах боломжтой.
  • Өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх зөвлөмж, нийтлэлүүдийг уншаарай.
  • Хэзээ ямар ярилцлагатай гэсэн чухал өдрүүдэд сануулга өгнө. Worki туслах таны чухал өдрүүдийг тэмдэглэн сануулж байх болно. 
  • Сонирхолтой сонжоо бөглөөд ямар ажил тохирч болохоо мэдэж болно.
  • Тест өгч өөрийн зан төлөвөө тодорхойлж болно.
  • Ажлын зарыг нарийн шүүлтүүрээр хайж олох боломжтой.  Бүтэн цагийн ажил + Цагийн ажил + Зайнаас ажиллах боломжтой ажил гээд хүссэн сонирхолдоо нийцүүлэн хайлт хийгээрэй.
  • Заавал очиж анкет бөглөх шаардлагагүй. Байгууллага бүр өөрийн гэсэн анкетын загвартай байдаг ба хэдий анкет илгээсэн ч давхар очиж анкет бөглөхийг шаарддаг. Манай аппаар хаанаас ч илгээх боломжтой. Заавал очиж цаг заваа үрэх шаардлагагүй.
  • Бас юу гэвэл энэ бүгд үнэгүй!  
 

Дэгэрэнгүй мэдээллийг: 

Web: Worki.mn

Linkedin: Worki.mn

Instagram: Worki.mn

Facebook page: Worki.mn

Утас: 7711 8250

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.