Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлаж дуусжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж ulaanbaatar.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран бүтээн байгуулсан байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж ulaanbaatar.mn

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй хөлбөмбөгийн талбай байдаг боловч олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан анхны талбай 24-р сургуулийн хөлбөмбөгийн талбай болж байна. Монголын хөлбөмбөгт гар бие оролцож, хичээн зүтгэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, залуучууддаа улам их амжилт хүсье” хэмээн  хэлэв.

Талбайн нээлтийн үеэр ахмад, залуу хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийлээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж ulaanbaatar.mn