Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

CU БРЭНД ХУВЬЦАА ГАРГАНА

ikon.mn
2021 оны 10 сарын 13
Сурталчилгаа

Гурван жилийн ойн амжилтаа “өдрөөр өссөн” хэмээн тодорхойлсон CU конвиниенс дэлгүүрийн сүлжээ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа. Өнөөдөр буюу 10-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д хөрөнгийн зах зээлд IPO хийж, хувьцаагаа анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг албан ёсоор олголоо. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгийн зах зээл болон түүнийг оролцогч талуудыг эрсдэлээс хамгаалах, урт хугацааны өсөлтөөр хангах зорилгоор удаан хугацаанд судалж, нарийн шалгуур хангасан тохиолдолд анхдагч зах зээлд хувьцаа арилжаалах зөвшөөрлийг олгодог билээ. Ийнхүү цар тахлын улмаас хэсэг хугацаанд нам жим байсан Монголын хөрөнгийн зах зээл CU-ийн IPO-өөр эргэн сэргэх нь ээ.

 

Сэнтрал Экспресс Си Ви Эс компани нь олон улсын CU конвиниенс дэлгүүрийн сүлжээг 2018 оноос Монгол Улсад нэвтрүүлж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд амжилттай удирдан 140 гаруй салбар дэлгүүр бүхий Монголын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ болгон хөгжүүлээд байгаа юм. Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК нь CU конвиниенс дэлгүүрийн сүлжээнээс гадна CU нэрийн хоолны үйлдвэр, агуулах ба түгээлтийн дэд бүтэц болон мэдээлэл технологийн цогц системийг эзэмшдэг, 325 мянган хэрэглэгчийг багтаасан өөрийн гэсэн аппликэйшн бүхий жижиглэн худалдааны салбар дахь хамгийн том дэд бүтэцтэй компани юм.

Одоогоор CU брэндийн үнэлгээ, хувьцааны үнэ, олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, захиалгын хугацаа зэрэг IPO-тэй холбоотой мэдээллээ энэ 7 хоногт албан ёсоор танилцуулах юм байна. Хөрөнгийн зах зээлтэй ойр байдаг эх сурвалжуудын мэдээгээр CU-ийн IPO Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн том хөрөнгө бүхий IPO болох бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа бололтой.