Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

"2007 оноос хойш болоогүй Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн хурлыг энэ сарын 15-нд цахимаар хийнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр хийсэн цахим уулзалтын мөрөөр 2004 онд байгуулагдсан "Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл" 2007 онд хоёр дахь хурлаа хийгээд түүнээс хойш хуралдаагүй байдаг. Тус зөвлөлийн гурав дахь удаагийн хурлыг энэ сарын 15-нд 15:00 цахимаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү хамтарсан зөвлөлийн уулзалт нь  манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар  БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой.

Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар эхний ээлжид тохиролцсон. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, Гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүд өчигдөр яригдсан.

Замын-Үүд Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэрлэх болон буцааж тээвэрлэх төмөр замын тээвэр дээр Монгол Улстай адилхан тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг энэ хуралдаанаар нэмж тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол улсаас эрдэс баялгийн бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэж харж байна" гэв. 

"Байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх үе шатыг зохицуулах хуулиудын нэгийг өнөөдөр өргөн барилаа"

Үргэлжлүүлэн "Байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх үе шатыг зохицуулах хуулиудын нэгийг өнөөдөр өргөн барилаа. УУХҮЯ-ын баримталж буй бодлогын нэг нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх ёстой гэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй бодлогоо уялдуулан төслөө боловсруулсан.

Хайгуул, олборлолтыг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Намрын чуулганд амжиж өргөн барих ёстой. Хайгуул, олборлолтын дараагийн шат болох боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэх гурван үе шатыг бодлого дээр нэмж оруулж ирж байгаа. Гурван үе шатуудад анхдагч буюу шинэ хуулийн төслүүдийг өргөн барина.

Байгалийн баялгийг иргэдэд хуваарилах зарчмыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах хуулийн төслийг удахгүй өргөн барина" гэв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/395024482108570