Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 83% буюу ₮1.7 их наяд нь дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга байгууламжийн санхүүжилт байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт 2,440.6 тэрбум төгрөг гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн. 

Нийт хөрөнгө оруулалтын 83% нь буюу 1.7 их наяд төгрөг нь дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга байгууламжийн санхүүжилт аж. 

Ингэхдээ 1,334 төсөлд хөгжлийг дэмжих төсвийн хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, 

  • 27 авто зам 196.7 тэрбум төгрөг
  • 35 инженерийн дэд бүтэц - 104.3 тэрбум төгрөг
  • 22 эрчим хүч – 49 тэрбум төгрөг
  • 30 сургууль 48.4 тэрбум төгрөг
  • 50 цэцэрлэг – 51.3 тэрбум төгрөг
  • 28 эмнэлэг 41.7 тэрбум төгрөг 
 
Сангийн яам

Онцлох төслүүдийг харвал төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд, 

  1. Аймгуудын шинэ суурьшлын бүсэд баригдах орон сууцны хорооллын шугам сүлжээ, дэд бүтэц төсөл – 100 тэрбум төгрөг
  2. Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл – 45.9 тэрбум төгрөг;
  3. “Залуус-1” орон сууцны хороолол төслийн гадна инженерийн шугам сүлжээ төсөл – 29.9 тэрбум төгрөг
  4. Сум, суурин газрын цахилгаан хангамж, шугам сүлжээ, дэд бүтэц төсөл – 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ногджээ.