ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тяньжин боомтод саатсан Монголын 4,575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМХХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өнөөдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМХХ

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцлоо.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ.

Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4,575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМХХ

Хөрш улсын хувьд, Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо. Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.40.109] 2021/10/13
mahan tolgoit ouy erdene zail
0 | 0 Хариулах
Зочин [112.72.10.142] 2021/10/13
Эрээн дээр шилжүүлэн ачилт хийх зардал 3 дахин өслөө нусан буу минь. Тэгж байхад танай засгийн газрын сайд чинь ЭЗ хувьд манайх коронаг яллаа гээд хуцаад явах юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.31] 2021/10/13
Урагшаа нүүрсээ зөөвөл эрэлт асар ихтэй, үнэ ч өндөр байдаг. Төмөр зам байдаггүй, гавьяат төмөр замчны 86 хувьтай ТТ-н төмөр зам, 100 хувь баригдсан гэх ТТ-Зүүнбаянгийн төмөр зам нь одоохондоо хэнд ч хэрэггүй овоолсон шороо байх жишээтэй. Онигоо оо, онигоо.
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/10/13
Hyatadad buteen baiguulalt hiih 10,000 trillion billion ih nayadiin mongo baigaa. 20-30 Mongoliig barichih mongotoi chadaltai uls bolson.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.109] 2021/10/13
7 sariin kargo irehgui bn evel bolloo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.244] 2021/10/13
uvul hezeein gyals hariu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.213] 2021/10/13
ene ih gatsaan dunduur TLC300 tai chingeleguud sriin dootor mongold ireed bgaag yu gej oilgoh ve
2 | 0 Хариулах
Zochin [192.82.71.13] 2021/10/13
Оюунаа ярьж байвал худлаа шүү. Наад хүний чинь яриагаар одоо 400 сая жуулчин ирчихсэн байгаа. Бас зун хил асуудалгүй болсон байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.213] 2021/10/13
Хэджн чингэлэг энэ тэр мужийн даргын ажил, 2 улсын ерөнхий сайд нар байна, хийн хоолойн талаар нэг ч үсэг алга, молиго монгол?
3 | 0 Хариулах
Zochin [66.181.170.73] 2021/10/13
Yariagyi baij yarilaa gej ch chadakh l ulsuud daa. KKK. Irsen khoino n' l ynen baij gej itgii dee. Tyynees manai Erunkhii said ch shn chaadag gar sh dee.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.131] 2021/10/13
ЁОО ХАХАХАХА ШУУРХАЙ ГЭШШШШШ. ОЮУК Ч ЭНЭ БАЙДЛААРАА УДАХГҮЙ НЬ ДЭЭ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.184.25] 2021/10/13
Одоо болтол шийдээгүй л байгаа юм уу
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.185] 2021/10/13
Гүй яахав болж л бна ш дээ. 12 сараас өмнө 4500 чингэлэг буух нь. Ачуулсан хүмүүс нь цаг хугацаа маш их алдлаа. Хүнс л их хэцүүдсэн байх. Муудаагүй ирнэ гэж байхгүй л болов уу. Хятадууд биднээр наадаж бна , хорлож бна. Автомашины хувьд зах зээлийг ёстой жилээр нь хангах хэмжээнд буух юм бна. Энэ нь юу вэ гэхээр зах зээлийн жамаараа үнэ буунаа л гэсэн үг. Үгүй гээд ч бууна.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.93.11] 2021/10/13
Hujaad zoriulagdsan huuli batlagdval gej oilgoloo
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.144] 2021/10/13
Буруу алхам хийж дотор хүний үмхий нүхэнд улс үндэстэн эх орон ард түмнээ унагах эрх байхгүй шүү Оюунэрдэнэ сайдаа ард түмний нүд чих харж байгаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.39] 2021/10/13
Ийм бүтэлгүй ЗГ-ыг ер харж байгаагүй юм байна. Юу ч хийсэн бүтэхгүй, зам, хөшөө, тээвэр, усан оргилуур, бүтээн байгуулалтууд бүгд будаа, тэгсэн мөртлөө сонгуульд байнга ялна. Авилгаар л ялдаг бололтой
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2021/10/13
Luivaraar l yaldag baihgui yu
1 | 0 Хариулах
Зочин [89.187.162.177] 2021/10/12
Анх вирусыг ингэж л алдсан. Ухань тахал дэгдэхэд одоогийнх шиг хатуу арга хэмжээ аваагүй. Дэлхийгээр нэг тарчихсан. Оройтсон байсан.
2 | 0 Хариулах
Зочин [89.187.162.177] 2021/10/12
Ам ажил хоёр нь зөрдөг. Хятадын доод түвшний дарга нарт хүнд суртал авилгал байсаар байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.27.183] 2021/10/12
Бүр маниусыгаа даапаалж байна шдээ.
5 | 0 Хариулах
Tulgaa [192.82.69.152] 2021/10/12
Гадаад харилцааг сайжруулахад байнгын санаачлага хэрэгтэй. Том гүрнээс юм салгахад авьяас, ухаан хэрэгтэй. Болдогсон бол сайн технологууд авахсан
0 | 3 Хариулах
zochin [43.228.131.155] 2021/10/12
mashini une buuh ni de
3 | 2 Хариулах
Хм [192.82.78.73] 2021/10/12
Тэгээд ч гацаагаад байна шд. Наад хятад чинь юу хүсээд байгаа юм бэ? Аман дээрээ тохирлоо л гэнэ амьдрал дээрээ дээрдэхгүй байна аа! Эрээн дахиад бөглөрцөн байна цаана битүү контэйнэрүүд усанд автаад орж ирж байна одоо хөлдөөд орж ирнэ яах вэ ????
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.216] 2021/10/12
hha 11 sard mashinii une shalaar neg yum boloh n dee
4 | 2 Хариулах
Зочин [202.21.108.132] 2021/10/12
Ishh chaasda
5 | 0 Хариулах
чамд хамаа ч үгүй [202.21.108.31] 2021/10/12
гийгүүлждээ Оюун-Эрдэнэ гичий хөрөнгө оруулалтийн нэртэй хужаа нарыг хүссэннээр нь оруулж ирээд суурьшуулах захиалгын хууль нь унчхаар уучлал өршөөл гуйх гэж яаран сандран залгаа биз түүнээс цаад хужаа манай махан толгойтыг хүн ч гэж харахгүй шүү дээ
9 | 0 Хариулах
ж [103.229.122.147] 2021/10/12
урд хөрш одоо эрчим хүчний асуудал дээрээ барьц алдаж бгаа энэ нь дээр нь ярьж тохирох асуудалаа яаралтай тохирцож авах хэрэгтэй ийм боломж тэр бүр олдохгүй оюун эрдэнэ ээ
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.79] 2021/10/12
Хилээ хаа, малтайгаа байхад Монголчууд алаад өгнө гээд байсан тэнгэрлэг зангууд яав? 4600 ширхэг чингэлэг дээр улсаараа сөхрөөд ш..сан
3 | 2 Хариулах
Зочин [66.181.184.173] 2021/10/12
Хөөе оюулзгана буздакаа зуны барааг өвөл авчирч одоо ямар ацаа хийх вэ! Чадваргүй чадалгүй менежментийн доод тушаалтнууддаа арга хэмжээ авч зайлуулаачээ
5 | 0 Хариулах
Зочин [156.146.59.19] 2021/10/12
Хужаааа нар хилээ нээхгүй ба бараа гацсаар л байх болно. энэ олон жил үргэлжилнэ.
4 | 0 Хариулах
Зочин [178.20.55.16] 2021/10/12
Тэнэгтэж байхаар эртхэн тэгээд сөгдөж мөргөөд гуйчихгүй сөгдөж мөргөхийг чинь хүлээгээд хаагаад байгаа юм. Нэг удаа бол тэгээд аргалчихна дараа жил дахиад сөгдөх хэрэгтэй болно.
4 | 1 Хариулах
Зочин [156.146.59.19] 2021/10/12
Хужааа нар 5-10 жилдээ нээгдэхгүй гэж байна лээ. Энэ улс дараагийн Хойд Солонгос.
3 | 1 Хариулах
Зочин [156.146.59.19] 2021/10/12
Хилээ нээж чадахгүй байж юун коридор яриад хуцааад байгаа юм болдоо.
3 | 0 Хариулах
Зочин [156.146.59.19] 2021/10/12
Үмхий Хужаааа дэлхийг нэг сайхан самарч хорлож аллааа.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.184.173] 2021/10/12
Харин ч монголын бодит төрхийг илчилж өглөө
3 | 3 Хариулах