ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ДҮГНЭЛТ: ЕБС-ийн сурах бичигт монгол уламжлал, зан заншлын тухай харьцангуй бага тусгасан байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй 174 төрлийн сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар гуравдугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг ажиллаж буй бөгөөд өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн

  • Агуулга
  • Арга зүй,
  • Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо
  • Дизайн гэсэн үндсэн дөрвөн хэсэгт төвлөрч ажиллажээ.

Шинжилгээний ажлын үр дүнг авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцэж байв. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш юм. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ.

Харин дутагдлын тухайд

  • Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан.
  • Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон
  • Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон
  • Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан
  • Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан
  • Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон
  • Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог
  • Сурах бичгийг тогтвортой хэрэглэх
  • Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах
  • Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсролд анхаарах

Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр 2,500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналуудаас харагдаж байгаа юм. Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.47] 2021/10/13
энэ монгол ирээдүйд яандаа со нар шиг америкийн соёлд дарлуулах баых даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.30] 2021/10/13
Товчхондоо сурах бичиг маш нуршуу, томьёо тодорхойлолтгүй жишээ ойлгомжгүй, шашны агуулгыг их оруулсан, бүтээн байгуулалтын тухай түүнийг хэрхэн хийдэг тухай гэх мэт хийж бүтээх талын агуулгагүй, ажилсаг байх бүтээх талаарх нэг ч зүйлгүй бдаг. Үлгэр, домог зэрэг хийсвэр зүйлийг бага зааж, хөдөлмөрийн хичээлээр завь, уралдааны машин, хэрмэл хатгамал зэргийг заах биш амьдралд хэрэгтэй болох хоол хийх, товч хадах, хадаас зөв хадах, шавар зуурч тоосго өрөх зэргийг л заамар бгаа юм.
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.3] 2021/10/13
Хуучин Монгол бичгийг 10 жилийн сургуульд үзэхээ болиочээв Түүнийг үзлээ гээд хөгжихгүй. Хэрэглээ бага, гэрт заагаад өгөх хүн бараг байхгүй дэмий юмаар хөөцөлдөж цаг үрэхээ больз үз. Өмнө 90 оны үед бас хуучин үсэг үзнэ гээд баахан ном зарсан. Ямар ч үр дүн өгөөгүй мартагдсан. Дахиад л үзнэ гээд программд олуулаав Ингэж хүүхдүүдээр бизнес хийхээ больчих.Ер үргүй зардал юм даа
1 | 4 Хариулах
зочин [192.82.72.199] 2021/10/13
Монгол ёс уламжлал мааш их байгаа Түүх монгол хэл уран зохиол иргэний ёс зүйн боловсрол гээд сурахуудад буй. Яаж уншихаараа тэр талыг хараагүй байна аа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.34] 2021/10/12
Айлд гар хангалга хийж болохгүйг
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.79] 2021/10/12
Боловсролын яам нь дээр дооргүй христийн шашин, мүүний урсгалынханд эзлэгдсэн. Тэдний бодлого бол аль болох багаас нь тархийг нь угаахад чиглэдэг
2 | 0 Хариулах
Зочин [162.23.111.47] 2021/10/12
Хотод төрж өссөн хүүхэд тэр мал аж ахуйтай холбоотой үг хэллэгийг огт ойлгодоггүй, харь хэлийн үг шиг л байдаг юм билээ дээ. Ногт, чөдөр, татлага гээд огт ойлгодоггүй.
0 | 0 Хариулах