ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

28 мBт хүчин чадалтай “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм.

“Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

“Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажиллажээ. Харин ерөнхий гүйцэтгэгчээр “Хүрд” ХК ажилласан байна.

“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд төвлөрсөн дулаанаар хангагдаж буй юм. 
 
ulaanbaatar.mn

Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3,260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7,000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцжээ.

Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцсон байна.  

Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид энэхүү байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой аж. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.212] 2021/10/9
мВт = милли Ватт, МВт = мега Ватт 1,000,000,000 дахин зөрүүтэй 2 тоо. Энэ хэдэн олгойтой сураг алаачдыг яана даа?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.19] 2021/10/9
Оюуэрдэнэ Амарсайхан Нямбаатар нар ирж тууз хайчилсангүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.113] 2021/10/8
Батүүл даргын эхлүүлсэн ажил шүү дээ. Коммунистууд нурааж л чадна.
9 | 5 Хариулах
Зочин [66.181.160.26] 2021/10/8
bitii shaa gulug min
1 | 4 Хариулах
Зочин [103.212.118.193] 2021/10/10
batuul bish S.batboldiin ued ehelsen ajil, 2 jil gazar chuluulult , zuwshuurul bichig tsaas saatuulsan
0 | 0 Хариулах
Бодол [124.158.65.243] 2021/10/8
Гэхдээ ийм бичил станцуудыг хотын захуудаар барихдаа дор хаяж 50МвТ гэж тооцож барьвал хотын зах тог цахилгаан, халаалттай болно гэсэн үг.
5 | 0 Хариулах
Бодол [124.158.65.243] 2021/10/8
МУ-ын цахилгаан станцын нийт хүчин чадал 1000 гаруй МВТ шүү дээ, тэгэхээр 29 гэдэг нь бас хөөрхөн ачаалал хөнгөлнө гэсэн үг.
3 | 3 Хариулах
buraad l.. [103.212.119.212] 2021/10/8
dulaan stans ch dee.yun tsahilgaan stans baih be de. zvgeer orchin veiin tom uuriin zuuh ch dee..amgalangiin stans dulaaniih baisaniig say turbin tabij tsahilgaan bas gardag bolson shuu.iim dulaanii tovuudiig hotiin zahuud ruu barival harin toviin dulaani shigum het hol ybahaad dulaan aldagdal bagasaj baih sain taltai daa..
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.6] 2021/10/8
Дулааны Цахилгаан Станц болгочихгүй дээ. Жаахан юм нэмэхэд л маш чухал объект болох байлаа. Бодвол оросууд "цахилгаан станц барьвал бензинээр боож ална шүү" гэсэн биз.
3 | 2 Хариулах
medehgui bj orosiig muul [103.212.119.212] 2021/10/8
dulaanii stans malaa medehgui baij buraad l bas orosiig muulaj hurliiz sanaagaa gargaad bna. hot odoo zahiin dvvregvvdee iim dulaanii jijeg stansaar hangah tolovologootoi bga.yagaad gevel toviin shugam hol ybah tusmaa dulaanii aldagdal ih bdag yumaa..ene chin zvgeer l neg orchin veiin uuriin tom zuuh malaa..
3 | 4 Хариулах
Зочин [192.82.72.141] 2021/10/8
Хөсрии өмхий орос трол минь бид мунхаг дулааны станц, дулааны цахилгаан станцаа ялгахтайгаа
3 | 2 Хариулах
Зочин [202.131.227.82] 2021/10/8
дулааны станц юм уу дулааны цахилгаан станц юм уу? мВт биш гКал биш юм уу
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.6] 2021/10/8
Дулааны станц гэж байна аа. 1ккал/с=4180Вт болно шүү дээ. Тэгэхээр 28МВт=6692ккал/с болох нь.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.125] 2021/10/8
Монголд бол том бүтээн байгуулалт
0 | 0 Хариулах
Э [104.244.72.91] 2021/10/8
Ёооё ашгүй Оюукагийн зургийг харсангүй.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/10/8
Yee bzda мВт gj shoos
0 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [66.181.184.240] 2021/10/8
kyrgyzstand 450mwt usan tsahilgaan stants hed hed baina getel mongold 28mwt lol
1 | 2 Хариулах
Э [104.244.72.91] 2021/10/8
Томыг барих гэхээр төсөв мөнгө хүрэхгүй. ингээд жижигийг ч болов бариад Оросуудад дунд хуруу үзүүлж болно.
2 | 2 Хариулах
medehgui bj orosiig muul [103.212.119.212] 2021/10/8
kirgeziin usan sanguud odoo ene jil dvvrsengui tul tsahilgaan mash baga gargah bolood tend boon hervvl bolj tsahilgaan dutaj horsh tadjik ulsaas tog garch bna.dund aziin ornuudaas tadjik kirgez ulsiin uulsaas aguu 2 moron ursdag l da. amudariy sridariy gesen mash ih ustai tom moronuud ch de.deer pamir tenger uulsiin uulaas olon gol ursdag tul usanii nootsoor mongoloos hol ilvv l de. gehdee uur amisgaliin noloogoor monh tsas uulsiin mos hailj goluudiin tobshin bagasaj bga.tadjikd nurekiin gol deer tsubaa 3 stans bii. yun kirgez be de.kirgez togtakuliin usan tsahilgaan stans l tom ni doo.odoo usan san dvvrehgui bgaa tul tog ih gargaj chadahgui gej bnaa ene jil iimees l kirgez hodo tosgondoo tsahilgaanaa tasalj boon hervvl bolood bnaa..
3 | 1 Хариулах
Зочин [64.119.24.17] 2021/10/8
Сддаа юмаа ааааль батүүл даргын үед эхэлсэн ажил, сүүлиин 4,5 жил нам зогсож2 нэг ашиглалтанд авлаа. Баянхошуу дэд төвийн засмалыг ч гсн МАНгасын монгол АНусын монгол гэж бхгү згр л МОНГОЛ УЛС гэж биишдээ новшнуудаа
2 | 3 Хариулах
Зочин [202.21.127.164] 2021/10/8
minii tsagnii battery ch ene stanzaas n iluu chadal yalgaruulah yum bn
1 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [66.181.184.240] 2021/10/8
28mwt ineedtei yum bee
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.225] 2021/10/8
Их шд ээ! ТЭЦ-4-д хаяа өргөтгөл хийхээрээ 40-50мвт л бдийшд. Шүүмжлэх юмаа мөн оловоо!
3 | 2 Хариулах
Зочин [27.122.14.86] 2021/10/8
sonsoj bai, sambriin alchuur min. 28мВт geheer 0.028Вт bolj baiga yum. м-milli buyu 10^-3. M-mega buyu 10^6. now u get it? u dumb bitch ass motherfucker?
3 | 0 Хариулах