Тодруулбал Монгол Улс АНУ-аас хандивласан Pfizer вакцины 899,730 тунг хүлээн авлаа.
КОВИД-19 цар тахал эхэлсэнээс хойш АНУ-аас манай улсад 8 сая орчим ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсныг Засгийн газраас өнөөдөр мэдэгдэж байв.
Түүнчлэн Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун Pfizer вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд үүнээс 1,373,430 тунг хүлээн авсан юм.
Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын хүлээн авсан нийт Pfizer вакцин 2.4 сая тунг давлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|