Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

РуссоМоторс ХХК болон Секлаб ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Руссо Моторс ХХК болон Секлаб ХХК маркетинг болон худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан бөгөөд энэхүү санамж бичиг Руссо Моторс ХХК-ийг төлөөлж Борлуулалт хариуцсан менежер М.Улаанхүү болон Секлаб ХХК-ийг төлөөлж Санхүү хариуцсан  захирал Г. Батхуяг нар гарын үсэг зурлаа.

“Руссо Моторс” ХХКомпани ОХУ-ын ЛАДА брэндийн автомашин үйлдвэрлэгч “АВТОВАЗ” компанийн дистрибьютороор сонгогдон 2019 оноос ЛАДА брэндийн автомашиныг борлуулалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, баталгаат сэлбэг хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгох эрх бүхий Монгол Улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

ЛАДА брэндийн гол онцлог нь туулах чадвар өндөр, замын хүнд нөхцөлд ашиглахад тохиромжтой, засвар үйлчилгээний зардал бага, үнийн хувьд ижил төрлийн шинэ автомашинуудтай харьцуулахад 30 - 50%, борлуулалтын дараах үйлчилгээний сэлбэг хэрэгсэл ашиглалтын зардал 1-2 дахин хямд байдагт оршдог. Иймд ЛАДА брэндийн суудлын автомашинууд нь хэрэглэгчдэд санхүүгийн бодит хэмнэлт, үр ашигтай олон талт хэрэглээг олгодог давуу талтай билээ.

 

Секлаб ХХК нь программ хангамж болон мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компани билээ. Цахим худалдаа, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа, хөгжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн салбарт олон жил ажилласан туршлагатай.

Зэскойн нь онлайн сурталчилгааны орлогоос хэрэглэгчдэд хуваарилах, сурталчилгааны төлбөр тооцоог түргэн, хялбар болгох зорилгоор Секлаб ХХК-аас гаргаж буй крипто токен юм. Зэс Койны хэрэглээг олонд түгээх Zescoin Wallet аппликейшнийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү аппликейшн нь сурталчилгаа үзээд олсон Зэс Койноо нэг дор хадгалах, хэрэглэгч хоорондоо шилжүүлэх боломжтой.

Зэскойныг бирж дээрээс худалдан авсан иргэдэд РуссоМоторс ХХК өөрийн худалдаалж буй автомашины үнийн дүнгийн тодорхой хувийг тооцуулан  худалдан авалт хийх боломжийг олгохоор талууд судалж, хамтран ажиллахаар уг санамж бичигт тусгасан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос:

Вебсайт:
http://lada.mn
http://zescoin.mn

ФБ пэйж:
https://www.facebook.com/zescoin
https://www.facebook.com/ladamongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.