Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Пүрэвсүрэн эмээ яаж чадсан бэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

1990-ээд оны эхээр засгийн газраас насанд хүрсэн иргэн бүрд 10,000₮ бүхий хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 компанийн хувьцааг сонгож авах боломжтой эрхийн бичиг буюу хүмүүсийн мэддэгээр “Цэнхэр”, “Ягаан” тасалбарыг тараасан.

Эдгээр компаниудын ихэнх нь дампуурч зарим нь үйл ажиллагаагаа явуулж ч эхлээгүй цаасан дээрх компаниуд байсан ч Апу ХК, Говь ХК, Тавантолгой ХК гэдэг алт мэт компаниудыг энэ дундаас сонгож авах боломжтой байлаа.

2017 он.

Апекс Капиталын үүсгэн байгуулагчид болох А.Идэрбат, Б.Лхамдолгор нар “Цэнхэр ягаан тасалбараа шалгаарай” нэртэй арга хэмжээг зохион байгуулж байхад нэгэн сонирхолтой, итгэмээргүй явдал болсныг та бүхэнтэй хуваалцъя.

Энэ үеэр 80 гарсан болов уу гэмээр нэлээн өндөр настай, таяг тулсан эмээ тасалбараа шалгуулахаар ирсэн байлаа. Тус эмээг Пүрэвсүрэн гэнэ. Нэлээд ядарсан байдалтай энэ эмээг гаднаас нь харахад л амьдрал нь тийм ч боломжтой биш гэдэг илт байлаа. Тэрээр халааснаасаа үрчийж нугарсан бараг л цэнхэр ягаан нь мэдэгдэхгүй болсон тасалбар гаргаж ирээд шалгуулахыг хүсэв. Технологи хөгжсөн өнөө үед залуус эмээгийн тасалбарыг харах шаардлагагүй, иргэний үнэмлэх, регистрийн дугаар байхад л ямар компани дээр хэдэн хувьцаа эзэмшиж байгааг шалгах боломжтой байсан тул шалгаад үзэхэд....

1990 оны эхээр цэнхэр ягаан тасалбар гарч байхад Пүрэвсүрэн эмээ сувилагч байжээ, тухайн үед ах нь Пүрэвсүрэн эмээд 10,000₮-н 6750₮-д АПУ ХК-ын хувьцааг авсан байжээ. 2017 оны ханшаар энэ нь 16 сая төгрөг. Ногдол ашгаа оруулаад нийт 18 сая төгрөгийн үнэлгээтэй АПУ ХК-н хувьцаатай болж таарчээ.

Тухайн үедээ шоконд орсон эмээ дахин дахин үнэн эсэхийг шалгуулахыг хүсэж настай хүнээр тоглохгүй биз гэж итгэж ядан байж санхүүгийн үйлчилгээ өгч байсан А.Идэрбатаас асуусан хамгийн эхний асуулт нь “ – Одоо би энэ мөнгийг яах вэ?”

А.Идэрбатын эмээтэй одоогийн амьдрал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар сайтар ярилцсаны үндсэнд эмээд өгсөн санхүүгийн зөвлөгөө нь 18 сая төгрөгийнхөө 8 саяар нь одоо зовуурлаж буй өвдөгөндөө хагалгаа хийлгэх, хиймэл шүдээ янзлуулах гэх мэт амьдралын чанараа дээшлүүлэхийг санал болгож үлдсэн 10 саяас 2 саяар нь тэтгэвэрт авдаг мөнгөн дээрээ 300,000₮ нэмж илүү чанартай хүнс хэрэглэхийг санал болгов. Харин үлдсэн 8 саяыг нь яасан гээч?

Үлдсэн 8 сая төгрөгийн хувьд 4 саяыг нь АПУ ХК-ын хувьцаа хэвээр нь үлдээж 4 сая төгрөгөөр тухайн үед хамгийн өсөх боломжтой гэж тооцогдож байсан Говь ХК-ын хувьцааг авахыг зөвлөв. Эмээ ч өөрөө санхүүгийн мэдлэг хомс тул санхүүгийн зөвлөгөө өгч байсан А.Идэрбатын бүх зөвлөгөөг дагаж 4 саяд АПУ, 4 саяд Говийн хувьцаа худалдан авчээ.

Энэхүү явдал болсноос жил хагасын дараа Пүрэвсүрэн эмээ өвдөгний хагалгаанд орж, шинэ шүд хийлгэж, торгон дээл өмсөөд өмнө нь уулзаж байснаасаа 10 насаар залуужсан мэт болсон байлаа.

Харин түүний хөрөнгө оруулалтын багцын хувьд: АПУ ХК-ын хувьцаа 9.1 сая төгрөг, Говь ХК-ын хувьцаа 12.8 сая төгрөг болтлоо өссөн байлаа. Анх 2017 онд ирэхдээ өөртөө ямар ч хөрөнгө гээд байх зүйлгүй гэж бодож байсан Пүрэвсүрэн эмээ 18 сарын дараагаар өөртөө 10-аад сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн хувьцааны багцаа 22 сая төгрөг болтол өсгөсөн байлаа.

Бид Пүрэвсүрэн эмээгээс юу сурч болох вэ? Эмээ хэрхэн 6750₮-г 18 сая дараа нь 32 сая болтол нь өсгөж чадав?

  1. Эмээ маш зөв компанийн хувьцааг сонгож авсан.
  2. Эмээ тэр хувьцааг бараг 30 жил мартаж чадсан.
  3. Зөв үедээ сайн санхүүгийн зөвлөхүүдтэй уулзсан.

Хэрвээ эмээ 6750₮ нь 1,000,000₮ болсныг мэдсэн бол зарах байсан, 4,000,000₮ болсныг мэдсэн бол бас л зарах байсан. Мэдэхгүйгээр мартаж чадсан болохоор 18 сая төгрөг хүртэл хадгалж мэдсэн үедээ зөв санхүүгийн зөвлөхүүдтэй таарсан учир тэр 18 саяас 10 саяыг хэрэглэсэн ч үлдсэн дүнгээ дахиад 22 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүргэж чадсан байна.

2021 он.

Одоо эмээ Апекс Капитал компанийн үнэ цэнтэй харилцагч нарын нэг болж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр нийт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын багцтай болоод байна.

Та 10 жил 20 жилийн дараа ч үйл ажиллагаа нь илүү сайн байна гэж тооцоолсон компанийнхаа хувьцааг одоо худалдаж аваад 10, 20 магадгүй 30 жилийн дараа харахад Пүрэвсүрэн эмээд тохиолдсон зүйл танд ч тохиолдохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс сайн компани сонгоод тууштай, тогтмол хөрөнгө оруулалт хийгээрэй.

Эмээгийн амьдралыг эрс өөрчилсөн тэрхүү залуус ч мөн үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт санхүүгийн үйлчилгээгээ үзүүлсээр өдгөө залуу компани хэдий ч салбартаа тэргүүлэх гадаад, дотоод арилжаа, тогтмол хүүгийн өгөөжтэй компанийн бондын бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа санал болгож байна.

Та Апекс Капиталаар дамжуулан хөрөнгө оруулахыг хүсвэл www.dbx.apex.mn хаягаар үнэт цаасны данс нээлгэж Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоорой.


Утас: 7510-7500

Вебсайт: https://www.apex.mn/

И-мэйл: investment@apex.mn

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот

Facebook, Instagram, Twitter: @apexcapitalmn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.