Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан тухай ГХЯ-наас мэдээллээ.
Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Александр Лукашенко Элчин сайдад баяр хүргээд, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хамтарсан төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!