Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гольфийн шинэ эрин айсуй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

-Манай улсад гольфийн спортын салбар хожуу үүссэн ч хөгжлийнхөө явцаар тэргүүлж байна-

Сүүлийн жилүүдэд манай улсад гольфийн спортыг сонирхогчдын тоо эрс нэмэгдсээр байна. Анх 2003 онд “Найрамдал” зусланд цөөн нүхтэй талбай байгуулснаас хойш өдгөө дэлхийн стандартад нийцсэн гурван ч талбайтай болоод буй.

Үүний нэг болох 2013 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Скай Ресортод байрлах “Mount Bogd Golf club” нь дэлхийн жишигт нийцсэн championship стандартын 18 нүхтэй гольфын талбайтай бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдааныг явуулах боломжтой юм. Ингэснээр манай улсад гольфийн спорт хөгжиж, олширох нь аялал жуулчлалын урсгалыг татах таатай нөхцөл бүрдэж буйг илтгэж байна.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Скай ресортийн дэргэдэх “Маунт Богд гольф клуб”-ээс гольф тоглогчдын дунд “Mt.Bogd Tour championship & Qualifier 2021” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.Уг тэмцээн нь зуны турш үргэлжилж буй бөгөөд нийт 6 туртэйгээр зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хувьд нийт 12 удаагийн тоглолтын оноог стэйблфорд форматаар бодсон нь өмнө жилүүдийнхээс онцлог болж байна. Энэ жилийн 6 дахь турийн тэмцээний ялагчаар эмэгтэй төрөлд Б.Батнаран тодорсон бол эрэгтэй төрөлд 2021 оны Монгол улсын аварга Ч.Бат-Амгалан, Ч.Гантөмөр нарын тоо тэнцсэн юм. Дүрмийн дагуу хоёр оролцогчын дунд нэмэлт плей-оффын тоглолтыг 18-р нүхэн дээр хийж, оролцогч Ч.Гантөмөр бёрди буюу -1 цохисноор тэргүүлсэн юм. Харин үндсэн тэмцээний аваргаар Г.Оргил, Куалифаярын төрөлд Б.Баттөр нар тус тус шалгарлаа.

 
 

Сүүлийн шатны тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр М-Си-Эс Кока-Кола ХХК хамтран  ажилласан бөгөөд тэмцээний үеэр тус компаниас зах зээлд шинээр нэвтрүүлж буй дээд зэргийн брэнд ViO MILLENIA – Байгалийн Эрдэст Усаа танилцууллаа.

Энэхүү ус нь  Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг Кока-Кола Компанийн албан ёсны брэнд нэрийн дор савлагдаж буй Монголын анхны бүтээгдэхүүн юм. Уг усны чанар нь Европын Холбооны ‘Байгалийн усны стандарт’ үзүүлэлтүүдийг хангасан болохыг Германы SGS лабораторийн 3 жилийн шинжилгээний дүнгээр баталгаажсан юм.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.