CENTRAL TV: Монголд анх удаа “САЙН УУ, ЗӨВЛӨХ ӨӨ?” сэтгэл зүйн хөгжөөнт нэвтрүүлэг
Монголд анх удаа CENTRAL телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр KBS телевизийн “Hello Counselor” сэтгэл зүйн хөгжөөнт нэвтрүүлгийг “Сайн уу, Зөвлөх өө?” нэртэйгээр та бүхэндээ хүргэж байна.
“Hello Counselor” бол Солонгос улсыг 9 жил байлдан дагуулж, иргэн бүрд өөр рүүгээ өнгийх боломж олгож, сэтгэл зүйн салбарт өөрчлөлтийг авчирсан “А” зэрэглэлийн нэвтрүүлэг юм. Дорнын ард түмэн бид өөрийн мэдрэмжээ бусадтай тийм ч амархан хуваалцдаггүй, үргэлж биеэ даасан хүчтэй хүн шиг дүр эсгэж, эн тэргүүнд тавих ёстой сэтгэл зүйгээ орхигдуулдаг дотогшоогоо төрлийн хүмүүс. KBS телевиз нийгэмдээ дутагдаж буй орон зайг мэдэрч “Hello Counselor” нэвтрүүлгийг хийснээрээ ард түмэндээ сэтгэл зүй гэдэг хамгийн чухал зүйл, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадсан.
Өнөөгийн Монголын нийгэм ч үүнтэй адил. Тийм учраас энэ чухал ойлголтыг түгээхээр нийгмийн хариуцлагын үүднээс CENTRAL телевиз “Азид номер нэг” сэтгэл зүйн хөгжөөнт нэвтрүүлэг “Hello Counselor”-ыг өөрийн улсдаа төдийгүй, Ази тивд нэвтрүүлэх онцгой эрхийг эзэмшээд байна.
Сайн уу, зөвлөх өө? сэтгэл зүйн хөгжөөнт нэвтрүүлэг - CENTRAL TV
Нийгмийг бүрдүүлж буй хүмүүсийн аж байдал, хүн хоорондын харилцаа, сэтгэл зүйн боловсролоос шалтгаалан хүн бүрд тулгамдаж байгаа асуудал харилцан адилгүй байх нь бий. Ямар ч хүн өөрт тохиолдоогүй асуудал, бэрхшээлийг үл тоох, ойлгохгүй байх хандлага туйлын түгээмэл бөгөөд үүнээс үүдэн харилцааны доголдол, үл ойлголцол үүсдэг.
Аав, ээжүүд хүүхэдтэйгээ хангалттай сайн ярилцаж, ойлголцоогүйгээс болж гэр бүлийн дулаан уур амьсгал алдагдаж, засаж боломгүй алдаа ч гардаг. Гэхдээ асуудал гэхээр хэт хүндрүүлж бодох хэрэггүй.
“Сайн уу, Зөвлөх өө?” нэвтрүүлэгт оролцож, өөрийн асуудлаа хуваалцаж байгаа хүн бүр баатар юм. Бид өөртэйгөө ижил бэрхшээл олон зуун, магадгүй олон мянган хүнийг төлөөлөн нэвтрүүлэгт оролцсон зориг, чин сэтгэлийг нь үнэлж, үзэгчдээс хамгийн олон санал авсан зочныг онцлон урамшуулна. Энэ нь асуудалтай байгаад нь бус, зориг гаргасанд нь талархаж байгаа хэрэг юм.
Тиймээс үзэгч та нэвтрүүлэгт оролцсон зочдын маань үндсэн хуулиар олгогдсон эрх, ялгаатай байдлыг нь хүндэтгэн үзэж, яаран шүүх, нэвтрүүлгийг бүрэн болон хэсэгчлэн тоглуулах, өөр зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсмээр байна.
Сэтгэл хөдлөл “сайн” эсвэл “муу” зүйл биш. Харин түүнийгээ таньж ойлгох нь л чухал. Хамгийн чангаар инээж, уйлж чаддаг нэгэн байхад тань “Сайн уу, Зөвлөх өө?” тусална.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Central-Television
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
