Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо буюу FOBISIA-ийн Монгол Улс дахь цорын ганц албан ёсны гишүүн сургууль бол “И Эс Эм олон улсын дунд сургууль юм. “И Эс Эм олон улсын дунд сургууль төгсөгчдөөс “Imperial College London”, “Tsinghua University”, “University of Glasgow”, “University of Melbourne”, “University of British Columbia” зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад олон сурагчид тэтгэлэгтэйгээр элсэн орж, суралцаж байгаа нь тус сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр өгөөжийг харуулж байна.

Энэ жилээс эхлүүлэн тус сургууль нь олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн сурагчдын олон улсад сурах боломжийг нэмэгдүүлэх, гарцыг нээх үүднээс өөрийн харьяа “Лаусон Хилл институт”-ыг шинэ сургалтын орчинд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.

Тус институт нь бүрэн дунд боловсролыг эзэмшин, тэр дундаа хилийн чанадад суралцахаар шийдсэн, мөн хэлний бэлтгэл шаардлагатай “gap year” авч буй сурагчдад зориулан ИБУИНВУ /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс/-ын Боловсролын яамны стандарт шаардлагыг хангасан IFD-International Foundation Diploma хөтөлбөрийг танд санал болгож байна. Тухайн хөтөлбөрийг Монгол хэлээр “Олон улсын суурь боловсролын Диплом олгох хөтөлбөр” хэмээх бөгөөд Английн NCC Education төрийн бус боловсролын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн юм.

Мөн “Лаусон Хилл институт” нь International Foundation Diploma хөтөлбөрөөс гадна Bespoke/Business English, Continued Professional Development зэрэг чадамжийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Давуу талуудаас дурдвал:

  • 10 жилийн түүхтэй боловсролын салбарын тэргүүлэгч болох “И Эс Эм” oлон улсын дунд сургуулийн удаан хугацаанд судалж хөгжүүлсэн институт;
  • Магадлан итгэмжлэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр;
  • Бүх хичээл Англи хэлээр;
  • Хөтөлбөрийг олон улсын зэрэгтэй багш нар удирдана;
  • Сургалтын таатай орчин болон хэрэгцээтэй материалаар хангана;
  • Сургалтын арга зүйн уян хатан, олон төрлийн шийдэлтэй;

Харин одоо сургалтын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.

IFD (International Foundation Diploma) - Их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь ИБУИНВУ-ын боловсролын яамны стандартын шалгуурыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр болно.

Олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөр (L3IFDHES буюу Level 3 International Foundation Diploma for Higher Education Studies) нь нэг жилийн хугацаатай ба их сургуульд элсэхээс өмнө сурагчдыг гадаадын их, дээд сургуульд элсэн суралцахад бэлтгэх зорилготой. Үүнд Англи хэлний чадвар, бие дааж сурах арга зүй, олон улсын соёл судлал болон сурагчдын өөрийн хүссэн чиглэлээр суралцах боломжийг хангах ба Монгол Улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчдыг хэрхэн гадаадын их сургуульд бүртгүүлэх, шалгарах, цаашлаад карьер хөгжлийн арга зүйг зааж чиглүүлнэ. 

L3IFDHES-ийн хүрээнд дэлхий даяар хамтран ажилладаг 70 гаруй гадаадын их, дээд сургууль байгаа тул сурагч бүр өөрийн хүссэн, зорьсон дээд боловсролыг эзэмшихэд хамгийн чухал түлхэц болж чадна. 

Мөн тус хөтөлбөр нь сурагчдад зориулж долоо хоног бүр олон төрлийн илтгэл, семинар, өдөрлөг зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

Үүнд доорх бүгд хамрагдана:

  • Их сургуульд элсэхэд чиглүүлэх зөвлөгөө;
  • Хувийн хэвшил, төрийн салбарын лидерүүдийг урьж төрөл бүрийн сэдвээр илтгэл тавих;
  • Карьер, ажлын чиглэл сонгох өдөрлөг;
  • Хувийн санхүүгийн менежмент;
  • Гадаадад амьдрах, дасан зохицох тухай;
  • Көүчинг, менторинг;
  • Сайн дурын ажил;
  • Спортын тэмцээн, өдөрлөг;
  • Бизнесийн амжилттай хэрэгжсэн үйлдвэр, төслүүдтэй танилцах аялал;
 

Элсэгчдэд тавигдах шаардлага

NCC Education-ийн Олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөр (L3IFDHES)-т суралцахыг хүссэн элсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой. 

Бүх хичээлийг гадаад дотоодын мэргэжлийн багш нар Англи хэл дээр удирдан явуулах тул элсэхийг хүссэн сурагчид Англи хэлний IELTS шалгалтын 4.5-с дээш оноотой дүйцэхүйц мэдлэгтэй байх шаардлагатай. Хэрэв шалгалтын оноогүй бол Лаусон Хилл институтэд төвшин тогтоох шалгалт өгч болно.

Bespoke/Business English - Ганцаарчилсан захиалгат/ Бизнесийн буюу байгууллагын захиалгат Англи хэлний сургалт

Bespoke English, Business English нь гадаад, дотоодын чадварлаг Англи хэлний багш нараар удирдуулсан, сурагчдын хувийн шаардлагад нийцүүлсэн хичээл юм. Бизнесийн бүх төрлийн Англи хэлний ганцаарчилсан болон групп, байгууллагын захиалгат гэх мэт олон төрлийн хичээлийг танхимаар болон цахимаар заах боломжтой.

CPD/Specialized Training - Хувь хүний хөгжлийн болон Туслах багшийн чадамжийн сургалтууд

Хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн чадамжийн сургалтуудыг өөрийн мэргэшсэн сургагч багш болон гаднын зочин удирдагч багш нар явуулдаг. Мөн байгууллагуудын захиалгын дагуу гадаад, дотоодын ментор көүчүүдын удирдлага дор тусгайлсан сургалтуудыг явуулдаг ба үүнийг олон улсын Veemaa Excellence Education, Clive Leach Consultancy, Penta International зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 70104015 утсаар холбогдох мөн www.facebook.com/lawsonhill.mn хуудас руу хандана уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.