Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

START-UP компани 2 сарын хугацаанд 761 сая ₮-ийг Монголчууддаа тараав

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад санхүү, хууль, боловсрол, эрүүл мэнд зэрэг бизнесүүдийг технологид суурилсан үйлчилгээ болгож илүү хурдан, хүртээмжтэй, шинэлэг байдлаар иргэдэд хүргэдэг Start-up бизнесүүд олон болжээ.

Эдгээр Start-up бизнесүүдийн зарим нь үйл ажиллагаа явуулж эхлээд тун удалгүй хаалгаа барьж зарим хэсэг нь зах зээлийн төсөөлөөгүй нөхцөл байдал, хөрөнгө санхүүгийн хүндрэл зэрэг саад бэрхшээлтэй нүүр тулж амжилттай даван туулсны үндсэнд Монголчуудад танигдсан, тэдний итгэлийг хүлээсэн бизнес болж чадсан байдаг.

Тэгвэл үүсгэн байгуулагдаад ердөө 2 сар гаруй хугацааг туулсан хэдий ч  Монголчуудад 761 сая төгрөгийг хуваарилж чадсан Start-Up бизнес болох COINHUB бидний дунд төрөн гарсан байна.

Coinhub нь крипто хөрөнгийн биржийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 7.8-нд нээлтээ хийж өөрсдийн биржийн орлогоор баталгаажсан CHB койныг иргэдэд санал болгосон байна. Уг CHB койныг эзэмшигч нь бирж дээр авч, зарж буй бүх койны арилжаанаас олсон цэвэр орлогын 70%-ийг сар бүр ногдол орлого болгон авдаг юм.

Бирж нь нээгдсэнээс хойш 80 хоногийн хугацаанд нийт 521 тэрбум ₮-ийн арилжаа хийж уг арилжаанаас шимтгэл байдлаар олсон орлогоосоо CHB койн эзэмшигчдэд хуваарилсан байна.

Аливаа бизнес өөрсдийн бизнесийн цэвэр ашгаас /зардал хассан дүн/ хувьцаа эзэмшигч болон эздүүддээ ногдол ашиг тараадаг бол COINHUB бирж нь бизнесийн орлогоосоо шууд харилцагчдадаа хуваарилж байгаа нь Монгол төдийгүй дэлхийд шинэлэг бизнесийн зарчим болж цааш цаашдын бизнес эрхлэгчдэд жишиг тогтоож байна.

Дашрамд дурдахад МХБ-ийн гаргасан мэдээллээс тоймлон компаниудын 2020 оны эцэсд буюу 1 жилийн хугацаанд тараасан ногдол ашгаас дурдвал:

  • “Сүү” ХК – 1 жилд 2.5 тэрбум төгрөг
  • “Мандал Даатгал” ХК – 1 жилд 1.9 тэрбум төгрөг
  • “Түмэн Шувуут” ХК – 1 жилд 1.6 тэрбум төгрөг
  • “Бодь Даатгал” ХК – 1 жилд 1.2 тэрбум төгрөг

Дээрх тоо баримтаас үзвэл Сoinhub бирж нь 1 жилийн хугацаанд нийт тарааж болох ногдолын дүнгээр Монголын хөрөнгийн бирж дээрх нээлттэй ХК уудтай харьцуулахад TOP 5 компанийн нэг болох боломжтой байна.

Эх сурвалж:

https://www.facebook.com/Coinhub.Mongolia

http://mse.mn/mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.