• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Халдвар өргөн хүрээнд тархсан үед толгой дараалан шинжилгээ хийдэггүй. Эмчилгээ, тандалтдаа анхаардаг

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбарт үүсээд буй ачаалал, хүний нөөцийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж байгаа. Гэтэл 500 гаруй эмч, ажилтан ажлаасаа гарсан тухай мэдээлэл байна. Үүний шалтгаанд дүгнэлт хийж үзсэн үү?

-Зөвхөн КОВИД-19 цар тахлын үед биш, энгийн үед ч шилжилт хөдөлгөөн хийгдсээр байдаг. Нийт ажилтны тав орчим хувьд явдаг.

Манай салбарт нийт 56,000 гаруй ажилтан бий. 36,000 гаруй нь төрийн өмчийн эмнэлэгт ажиллаж байгаа. Маш их ачаалалтай байгаа ч хүний амь насыг аврахын төлөө эмч, ажилтнууд маань ажилласаар байна.

Энэ салбарын хүний нөөцийг тийм ч амархан бэлдээд гаргачихдаггүй. Зургаан жил сураад, хоёр жил дадлагаждаг. Бид эмч нарын ачааллыг бууруулж, зохион байгуулахын тулд резидент буюу дадлагажигч эмч нараа дайчлан ажиллаж байгаа.

-Гэртээ нас барж байгаа тохиолдол байгаа гэж байгаа ч Эрүүл мэндийн яам мэдээлэхгүй байна. Харин түргэний эмч нар зарим дуудлагадаа очиж чадахгүй байгаа учир гэртээ нас барж байгаа тохиолдол байгааг өөрсдөө хэлж байна шүү дээ?

-Гэртээ нас барж байгаа тохиолдол бий. Эрүүл мэндийн яамнаас уг мэдээллийг нуугаагүй. 5-6 мянган хүн нас барсан тухай зарим хүн хэлсэн, тийм зүйл байхгүй. Бодит тоо нь 1,173. Нас баралтыг судлах баг тусдаа ажиллаж байгаа.

Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, амь насыг аврахын төлөө хичээн ажиллаж байгаа.

-Шинжилгээний цэг хүрэлцэхгүй байгаа учраас тохиолдол илрэх нь бага байгаа юм биш үү. Шинжилгээ өгөх мөнгө байхгүй учир өөрийгөө өвчилснийг мэдэхгүй яваа хүн их бий байх?

-ДЭМБ-ын зөвлөмж бий.

Халдвар өргөн хүрээнд тархсан үед толгой дараалан шинжилгээ хийдэггүй. Харин тусламж үйлчилгээ, тандалтаа сайжруулахад анхаарах ёстой.

Дельта хувилбар нь альфаг бодвол тархалт ихтэй. Одоо оргил үедээ явж байна. Иймд эмчилгээ үйлчилгээ, тандалтдаа анхааран ажиллаж байна.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.27] 2021/9/28
tegeed shinjilgeegeer batlagdaagui tohioldold emch uzehgui , emneleg huleej avahgui, 2dogch 3dagch havital bolohod surjignej shinjilgee hiigeed l bsan. Odoo pcr-da mungu zartsuulj chadahgui DEMB-ruu buruugaa chihej ntr. delhiiin eruul mendiin bguullaga manai eruul mendiin yaamiig udirdadgui bailta. oorsdiin bus nutagtaa tohiroh zuiliig l hh heregtei
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2021/9/28
Арай ч дээ, ажлаа хийгээч малаа
0 | 0 Хариулах
Zochin [192.82.83.182] 2021/9/28
Eldveer helehiin orond ajliig n taivan hiilge.uursdiiguu hamgaal.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.181] 2021/9/28
эмнэлэгт үзүүлхэд PCR шаарддагаа больчих, түргэвчилсэн тестээр эерэг гарсан бол ковидын эмчилгээний багцыг нь өгчих. тэгвэл наад оочир багасна.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.250] 2021/9/28
Зовхон пср хийлгэсэн хунд эмийн багцыг нь огч байгаа юм Халдвар авчихсан бол эмээ авахын тулд хийлгэхгуй гээд яах юм Битгий эмчлуул гэж байгаа юм уу За яахав хун оороо худалдаж авч болно Гэтэл аптект тэр эмнууд тасарчихсан антибиотикийг эмчийн зааваргуй огохгуй байна Ялаж ямар ямар эм хэрэглэж болох тасарсан бол ямраар орлуулж болохыг хун амд ойлгомжтой хэлчихгуй байгаа шуу
4 | 0 Хариулах
Зочин [122.201.21.27] 2021/9/28
harin tn, yg iim uchraas uvdsun hun emchdee uzuuleh, eme avah gj gaduur yvhaas oor argagui bolchihood bgaa, yaj iim teneg shiidveriig gargachihaad heev neg pcr ogoh shaardlagagui gd suuj bdag bnaa
0 | 0 Хариулах
Zochin [192.82.83.182] 2021/9/28
Er n bvh hvn amdaa emchilgeenii bagtsaa ugch boldoggvi um yy. Yamar hool bish.haldvar avah n todorhoi.ter vedee ochir dygaar gehgvi hen hendee amar bishvv.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.224] 2021/9/27
Одоо бүр шинжилгээ авахгүй гэж байгаа юм байх даа эрүүл мэндийн яам салбар мөн үү
1 | 0 Хариулах
Zochin [192.82.83.182] 2021/9/28
Bagtsaa bvgded n ugchih.
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.11] 2021/9/27
ene virusiig odo hurtel oilgogui bga yum u,araichde,tsag aldahgui shinjilge hiih yostoi,tarvagan tahal bishsh.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.16] 2021/9/27
Энэ тэнэг нэг өдөр энгийн иргэн болоод эргээд хархад нь төр солигдход гэмт хэрэгтэн болчихсон шоронруугаа жангаа гудархаар явахыг харах л үлдэж байна даа.
5 | 0 Хариулах
gh [66.181.168.8] 2021/9/28
жан гударна гэж дандаа бичдэг нэг эргүү гаж донтой мал байнаа яршигтай юм бэ бичсэн юмыг чинь санаандгүй уншчихаар огиулаад байх юм
0 | 0 Хариулах
Zochin [192.82.83.182] 2021/9/28
Heleed uy gehev.sejgiin myyhai um bichij taashaal avdag um bh daa.dotor myyhairtal bichihiin.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.93] 2021/9/27
Batlagdsan tohioldol ih garval shiljilgee avahaa bolih. STONKS
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.30] 2021/9/27
Эм олгож бгаа гэсэн биз дээ. Тэгээд л оочирлоод пср өгдөг гэж сонссон.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.236] 2021/9/27
Монголд цар тахлын менежемент гэдэг нь их муу. Ажил сайн зохион байгуулах яьяас билиг байхгүй юм. Зарим оронд шинжилгээний хариу, эдгэрсэн гэсэн бичгээр хоолны газарт үйлчилж байсан гэх мэт наад захын зохион байгуулалт хийсэн. Одоо өвчилсөн хүний тоо маш буурч байхын.Сэтгэл байхгүй, их зантай, хуурамч дарга нартай монгол.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.26] 2021/9/27
ЭМЯ ЗГ уялдаа холбоо 0 байсаар ирлээ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.27] 2021/9/28
2 jil yu ch sursangui, ulam l munharaad bhiin
0 | 0 Хариулах