Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

БОР ЭЛСЭН ЧИХЭРТЭЙ ДЭЭЖ ТАРАГ ”АРД ТҮМНИЙ ХҮНС”-ээр тодорлоо

ikon.mn
2021 оны 9 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд  АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд энэ удаад 46 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож  бэлэгтэй урамшуулалтай худалдааг зохион байгуулж оролцлоо.

 

Тус үзэсгэлэн худалдаанаас Дээж бор элсэн чихэртэй тараг хэрэглэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсанаар “АРД ТҮМНИЙ ХҮНС” шагнал гардан авлаа. Дээж брэнд нь  2015 онд  Дээж сүү, Дээж таргийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дээж сүү, Дээж тараг, Дээж бор сахартай тараг,  Дээж ааруул, Дээж цөцгийн тос, Дээж шар тос, Дээж өрөм, Дээж чихэр, Дээж аарцан амттан зэрэг 10 гаруй нэр төрөл болон өргөжиж зах зээлийн 35 хувийг эзэлж байна. Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс Монгол үнээний шинэхэн сүүг татан авч Европ стандартын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  бүрэн автомат тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг. Мөн “Дээж” бор сахартай таргийг уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлөн бүрж, бор сахраар баяжуулан , олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэдэг.

Дээж бор элсэн чихэртэй таргийг хэрэглэсний давуу талууд:

Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.

Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.

 

Мөн энэ үеэр ДЭЭЖ ЦӨЦГИЙН ТОС Намрын ногоон өдрүүдийн шилдэгээр тодорлоо.

Дээж цөцгийн тосны онцлог:

  • “Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн цөцгийн тосыг тогтмол зөв зохистой хэрэглэснээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах, дархлалын тогтолцоо алдагдаж олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлэх сайн талтай.
  • Цөцгийн тос нь бие махбодын өсөлтийг эрчимжүүлэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, тосны исэлдэх урвалыг саармагжуулах үйлчилгээтэй А, Д, Е, К зэрэг аминдэмүүдийг агуулдаг.
 

АПУ ДЭЙРИ компани нь  1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.