Интермед эмнэлэг нь 2016 онд олон улсын Joint Commision International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж “Алтан тамга”-ын эзэн болсон.
Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн тул байгууллагаас Интермед эмнэлгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг гэдгийг зарлаж 2016 оны 8 сард итгэмжлэл гардуулсан. Өнөөдөр Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ой тохиож байна.
Интермед эмнэлэг нь 7 жилийнхээ ойг тохиолдуулан “Кристина Нобле” сангийн “Нархан” төвийн хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийн эмчийн зөвлөгөө өглөө. Мөн ДЭМБ-аас 2021-2022 онд хийлгэхийг зөвлөж буй томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын GC FLU 4 цэнт вакциныг хийж, халамжийн төвийн хүүхдүүд, ажилчдад өөрийн компанийн БНСУ-с оруулж ирдэг ханиадны эсрэг антибиотикгүй Modcol+Modcough сиропыг бэлэг болгон өгсөн юм.
Ард олныхоо эрүүл энхийн төлөө Дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй Интермед эмнэлгийн эмч, ажилчдад үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!