Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалт шинэчлэгджээ.
2013-2020 онд инфляци дунджаар 6 хувиар өсөж, үнийн тогтвортой байдал 2013 оноос хойш жил бүр тодорхой хувь, хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгааг хийж, жишиг үнийг нэмэгдүүлжээ. Шинэчлэгдсэн жишиг үнийн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!