Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН САЙХАНД ЗАМЧИЛСАН 10 ЖИЛ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт Бие Даасан Гишүүд ээ!

Эдүгээгээс яг нэг арваны өмнө манлайлагч Бие Даасан Гишүүдийн маань Монголчуудын амьдралыг илүү сайхан болгох гэсэн хүсэл эрмэлзлэлийн үр дүнд дэлхийн 95 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг, шим тэжээлийн салбарын тэргүүлэгч компани болох Herbalife Nutrition Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголчууд шим тэжээлийн талаарх ойлголт илүү гүнзгийрч, эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягийг илүү чухалчлан үздэг болсон. Энэхүү эерэг өөрчлөлтөд бид багахан ч атугай хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байдаг. Бид мянга мянган хүнийг эрүүл амьдралын хэв маягруу чиглүүлж чадсан. Энэ бол Herbalife Nutrition компанийн Монгол дахь Бие Даасан Гишүүд, хэрэглэгчид та бүхний амжилт юм.

Өнгөрсөн он жилүүд үргэлж дардан байсангүй. Цар тахлын аюул занал дэлхий даяарх бизнесүүдэд шинэ шалгуурыг тулгасан. Бид энэ амаргүй цаг үеийг уян хатан чанар, бүтээлч чадвараараа амжилттай даван туулж, бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд зогсохгүй илүү их өсөлтийг авч ирж чадсан. Тодруулбал үйл ажиллагаагаа оффлайнаас онлайн хэлбэр рүү амжилттай шилжүүлсэн маань энэ амжилтын гол хүчин зүйл болсон. 

Бид олон арван амжилтад хамтдаа хүрсэн. Ирээдүйд тэдгээрээс ч илүү гайхамшигтай, илүү олон амжилт биднийг хүлээж байгаа. Бид цаашид дэлхий дахиныг илүү аз жаргалтай болгох аянаа үргжлүүлж, гэр бүл маань улам өнөр өтгөн болох болно гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Бие Даасан Гишүүд, хэрэглэгчид та бүхэн маань бидэнтэй хамт байгаа, та бүгдийн хүсэл эрмэлзлэл дундрашгүй билээ. 

Ингээд өнгөрөгч арваныг бидэнтэй хамт туулсан Бие Даасан Гишүүд, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэндээ БАЯРЛАЛАА.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.