Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр хүчдэлийн шон аюултай, холдоорой гэдэг мөртлөө зогсох газар хүсэхээр олгодоггүй"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
БГД

Гурвалжингийн гүүрний баруун талд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа машин механизмын орц гарцыг хааж, хашаалах ажлыг Баянгол дүүргийн дүүргийн Засаг дарга болон Газрын алба, МХЕГ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хамтран өнөөдөр зохион байгуулав. 

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэдэгдэлд "Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ажилчдын болон Эрчим хүчний гудамжинд байрлах эрчим хүчний кабелийн болон агаарын шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон том оврын тээврийн хэрэгслийг чөлөөлөх, хамгаалалтын хашлага хайс босгож, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тул 2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийн дотор үйл ажиллагаагаа зогсоон амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг ханган хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг анхааруулж байна.

Холбогдох хууль тогтоомж, шаардлага, мэдэгдлийн хэрэгжилтийг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцон арга хэмжээ ногдуулахыг мэдэгдэж байна” гэжээ.

Энэ үеэр жолоочдын төлөөлөл хэлэхдээ “Жилийн жилд мэдэгдэх хуудас ирдэг. Гэхдээ цаана баригдсан барилгууд байхгүй бол бид тэнд нь очоод зогсчихно. Бид газрын албанд зогсох газар гаргаад өгөөч гээд хүсэлт гаргадаг боловч хариу огт өгдөггүй. Өндөр хүчдэлийн шон аюултай, холдоорой гэж хэлдэг мөртлөө газар олгодоггүй шүү дээ. Гэтэл хувийн болон төрийн компаниудын машин механизм зогсож болоод байдаг мөртлөө хувь хүмүүс зогсож машинаа түрээслэхээр уурлаад байдаг” гэв.

 
БГД
 
БГД