Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн авто замуудад нэмэлт гэрэлтүүлэг суурилуулжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: СХД-ийн хэвлэл, мэдээллийн хэлтэс

Сонгинохайрхан нутаг дэвсгэрт авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусжээ.

Ингэснээр дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангаж байгаа аж.

Энэ жил 6,800 гэрлийг гэр хорооллын гудамжуудад суурилуулж байгаа бөгөөд ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа тухай тус дүүргээс мэдээлэл өглөө.

  • 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс
  • Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл
  • Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх
  • 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж
  • 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулахаар төлөвлөжээ.