Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм.
Барилгын ажил дууссан барилга байгууламжуудад тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд хийгдэх үлдсэн дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүй байна.
Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл:
Эх сурвалж: БХБЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!