ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Кабулын нисэх буудалд бөмбөг дэлбэлэх гэж байсан амиа золиослогчийг АНУ-ын тал түрүүлж устгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын арми Кабулын нисэх буудалд үйлдэгдэх гэж байсан террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадсанаа мэдээлжээ.

Халдлага үйлдэхээр нисэх буудлыг чиглэн автомашинаар зорчиж явсан Исламын Улс бүлгийн гишүүнийг дроны цохилтоор устгасан байна. Энэ үеэр хүчтэй дэлбэрэлт болсон нь автомашинд их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэж явсныг баталжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Кабулын нисэх буудалд бөмбөг дэлбэрэхэд 170 гаруй хүн алагдсаны 13 нь АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.

Халдлагыг Афганистан дахь Исламын Улс бүлэглэлийн салбар ISIS-K байгууллага үйлдсэнээ зарлаж байв. Улмаар Баасан гарагийн орой уг халдлагыг төлөвлөсөн, зохион байгуулсан хоёр этгээдийг Афганистаны зүүн хязгаарын Нангархар мужид автомашинтай явж байхад нь АНУ-ын тал дроны цохилтоор устгасан байна.

Пүрэв гарагийн халдлагад өртөж амиа алдсан 13 цэргийн шарилыг Ням гарагт АНУ-д хүргэжээ. Тэдний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Делавар мужийн Довер агаарын баазад зохион байгуулагдахад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оролцсон байна.

Террористууд аюул учруулсаар байгаа ч АНУ-ын засаг захиргаа Талибаны талтай тохиролцсоны дагуу наймдугаар сарын 31 хүртэл өөрийн иргэд, тусгай визтэй афган хүмүүсийг нүүлгэн гаргах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа.

АНУ-аас бусад бүх улс орнууд Пүрэв гарагийн халдлагын дараа Афганистанаас иргэдээ нүүлгэн гаргах ажиллагааг дуусгасан юм. Тухайлбал Их Британи улсын засгийн газар нүүлгэх ажиллагаагаа Ням гарагт өндөрлөжээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл АНУ нийтдээ 110,000 гаруй хүнийг Афганистанаас нүүлгэн гаргасан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [38.68.135.248] 2021/8/30
ЁСТОЙ ШААЛАА ДАА 😂😂😂😂😂😂ӨӨРСДӨӨ ДЭЛБЭЛЧЭЭД 😂😂😂😂😂
1 | 0 Хариулах
Зочин [38.68.135.248] 2021/8/30
ӨМӨӨРИКЧУУД ӨӨРСДИЙН 2 ӨНДРӨӨ ӨӨРСДӨӨ НУРААГААД БУСАД УЛС УРУУ ДАЙРЧ ДОВТЛОХ ЭРХТЭЙ БОЛСОН УЛСУУД. ИЙМ Л УЛСД ИТГЭЭД БАЙДАГ МАЛНУУДЫГ ХАРАХААР ҮНЭХЭЭР ӨРӨВДХИЙМАА.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.94] 2021/8/30
Хүн алж амжаагүй болохоор аллаах нь онгон охин өгөх юм болов уу? Шууд там руу шaaж шатсан газар болох бий дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.30] 2021/8/30
Creeper ... oh man
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.4] 2021/8/30
Delbelchihgui de
1 | 0 Хариулах
Зочин [107.127.39.17] 2021/8/30
Афганистан улс АЛТАН БОЛОМЖ-оо алдлаа…..
2 | 1 Хариулах
Зочин [202.21.127.74] 2021/8/30
Хүчирхэг Америкийн нэгдсэн улс мандтугай! Америкийн мутар хүрсэн Баруун Герман, Израйль, Япон, Солонгос, Тайван хөгжсөн, харин Нигер, Сомали, Афганистан, Ирак доротож байгаа нь улсынх нь эздийн арчаанаас хамаарч буйг харуулж байна. Бүх бурууг АНУ-д үүрүүлэх биш, улсынхаа эзэн болсон хүмүүсийн мөн чанарыг бас бодолцох ёстой
15 | 2 Хариулах
Зочин [202.9.47.54] 2021/8/30
Үнэн. Улс орнууд өөрсдийн арчаагүй байдлаасаа болж доройтдог.
8 | 1 Хариулах
Зочин [39.7.28.7] 2021/8/30
Yun huchirheg suulee havchaad zugtaaj baihad
2 | 8 Хариулах
Зочин [107.127.39.17] 2021/8/30
Афганистагаас АНУ-ын цэрэг гарах нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байсан.Дональд Балайдэмийровичийн үед бүр Америкийн цэргийг үе шаттайгаар гаргах графикаа ч тохирчихсон байсан….Афганистанад Афганчууд өөрөө өөрсдийнхөө төлөө зэвсэг барин тулалдах ХҮСЭЛ ЗОРИГ байхгүй л бол тэнд АНУ-ын цэрэг үүрд мөнх байгаад ч,хэмжээ хязгааргүй их хөрөнгө мөнгө,зэр зэвсэг хаяад ч нэмэргүй……..шашин шүтлэгт,мухар сүсүэгтээ хэт автаж,хахууль авилгалдаа идэгдсэн улс нийгэм ямар болдгийн л нэг жишээ….
11 | 1 Хариулах
Зочин [202.55.188.37] 2021/8/30
Ингээл бичээд байвал виза гарна гээл итгээд бнуу ккк
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.94] 2021/8/30
Тэгэж бодсон бол ядаж фэйсбүүктээ бичнээ дээ. Тархи чинь хулмасдсан байна
1 | 1 Хариулах
Зочин [223.104.39.7] 2021/8/30
taivan saihan amidarch bolohgui dandaa delbelj teselj,shashindaj eliirch bh yum ene laluud.
12 | 0 Хариулах
Зочин [202.21.108.217] 2021/8/30
mongold ch yalgaagui reketer garuud zuragtaar undserheg baihgui bol eremdeglene geed yarij bn, yamarch yalgaagui hoyor uzel. afgand holion bantan bolhoor duraaraa baina mongold arai ch odoohondoo holion bantan bolchoogu bn
3 | 1 Хариулах
Зочин [139.5.219.213] 2021/8/30
тайван сайхан үе энэ улсад байсан юм аа оросууд ороод самраад хаясан
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.181] 2021/9/1
Оросоос өмнө 1977 онд иргэний дайн нь эхэлчихсэн бсан юм.Хэл, лалын шашиний урсгалаараа ондоо пуштун,тажик,хазар,узбек үндэстнүүдээс бүрддэг Афганистан улсад иргэний дайнгүй бсан үе бараг байхгүй.Хамгийн ихдээ л 20 жил болоод л хоорондоо алалцаж бг юм.Угаасаа пуштун нь Пакистантайгаа нийлээд(Пакистанд 30 сая Пуштун бгаа),тажик нь Тажикстантайгаа нийлээд,Узбек нь узбекистантайгаа нийлээд Хазарууд нь тусдаа өөрийн улсаа байгуулсан нь дээр.Югославын олон үндэстнүүд өөр,өөрийн тусдаа улсаа бгуулсан чинь хоорондоо байлдахаа болиж энх тайван тогтсон
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.123] 2021/8/30
Bolj, novshiig
6 | 0 Хариулах