ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Явган хүний замыг нөхөж арчлах ажил хийдэг. Түүнээс биш олон жил болсон гээд бүгдийг нь хуулдаггүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд  авто замын засварын ажил ид өрнөж буй. Энэ хүрээнд явган хүний зам, авто замын хашлагыг ихээр сольж байна гэсэн мэдээллийг иргэд сошиал орчинд нийтэлж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

Энэ талаар НАЗХГ-ын зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа. 

Тэрбээр "Арчлалтын ажлын хүрээнд зам засварын ажил хийгдэнэ үү гэхээс Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэдэг юм уу том талбайгаар замын хашлага, бродюрыг нийтэд нь сольсон зүйл байхгүй. 

Сошиал орчинд сарын өмнө авто замын хашлага сольсон мэдээллийг хүмүүс харсан байна. Нэг хүн гудамжаар явж байгаад өөрт нь төвөгтэй санагдвал хашлага сольж байна гэсэн зураг нийтэлдэг. Баруун болон Зүүн дөрвөн замын ээлжит засварын ажил дээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулаад явган хүний замыг засаад хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах ажил хийжээ гэдэг мэдээллийг иргэд дахин сошиал орчинд тавьдаггүй. 

Улаанбаатар хотын гудамж замуудад урсгал болон ээлжит засвар хийх шаардлага байдаг. Үүний дагуу гудамж замыг 20-30 хоногийн хугацаанд хааж болохгүй. Тиймээс шөнийн цагаар инженерийн шугам сүлжээний ажлууд, цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын ажил хийгддэг. Өдрийн цагаар авто замын хашлага солих, явган хүний замын хуучин хавтанг хуулах зэрэг авто зам руу орохгүй байх бэлтгэл ажлыг хийдэг. 

Хотын гол замуудад байгаа авто замын чулуун хашлагыг солиогүй

Нарны замын хажуу талын хашлагыг сольж байгаа. Энэ нь замын цагдаагийн хажуу талын гүүрэн гарцтай холбоотой. Гүүрэн гарц нь олон улсын төслөөр хийгдэж байгаа. Нарны замын доод талын зүүн, баруун эргэлт аль хүртэл хязгаартай вэ гэдэг нь ажлын зурган дээр заагдсан. Тухайн хэсэг дээрээ ус зайлуулах шугам сүлжээний ажил, замын хучилтыг дахиж хийнэ. Энэ мэтчилэн дуусаагүй ажил дээр замын хашлага, бродюр солилоо гэж ярьж байна. Гэрэлтүүлгийн кабелийн шугам сүлжээний ажлын хүрээнд авто замын хашлагыг түр авсан тохиолдол байгаа. 

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу зэрэг хотын гол замуудад ихэвчлэн авто замын чулуун хашлага бий. Уг хашлагыг мөн л солиогүй. Ээлжит засварын ажил хийх явцад тухайн хашлагыг хуулж аваад өргөх, түвшинд буцааж тааруулж тавих шаардлага байдаг. Авто замын хашлага 15 сантиметр ил цухуйсан байгаа. Ээлжит засварын ажлыг гурав, дөрвөн сантиметрээр хийвэл авто замын хашлага далд орох, зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлтэй. 

Зам гэдэг нь хэвтээ барилга. Байнгын элэгдэл гардаг. Шинээр барьсан замын хувьд эхний гурван жилийн хугацаанд гүйцэтгэгч баталгаат засварыг хариуцдаг. Гурваас таван жилд нь бид урсгал засвар, гагнаас, нөхөөс зэрэг урсгал засварын ажлыг хийдэг. Найман жилээс дээш болох юм уу ашиглалтын байдлаас хамаараад ээлжит засвараа хийх хэрэгтэй болдог.

Зам тээврийн осол аваараас болж унасан, цас мөсний цэвэрлэгээний бодисоос болж халцарсан замын хашлагыг солих биш нөхөж тавьдаг. Үзлэг шалгалтын хүрээнд байхгүй болсон хашлагыг засаж шинэчлэх, солих ажлыг хийдэг. Явган хүний замын тухайд нөхөж арчлах ажил явагддаг. Түүнээс биш олон жил болсон гээд бүгдийг нь хуулдаггүй" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
УБ явган хүнд халгаатай. [202.9.40.190] 2021/8/25
Худалч
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/8/24
Хувийн компанууд төрөөс дэмжлэг хүсэх хэрэгтэй хөдөө аймгууд руу нүүж тэндээ ажлын байр бий болгож, дэд бүтэц барьж хүн амын шинэ суурьшил байгуулах хэрэгтэй 5 жилийн дараа энэ хот чинь бөглөрлөө.
0 | 0 Хариулах
Би [202.131.248.10] 2021/8/24
Замын хашлаганы бизнесс бидний нүдэн дээрл явагдах юм дэндүү ард түмнээ басах юм даа.Шалгадаг газар гэж байна уу? Бүгд идэгч нар болсон уу мөн олон жил ядаж нэг олигтойхон сурвалжлага хийгээд хөндчихгүйл юм тэгэхээр сэтгүүлчид бас хуйвалдагч нар юм уу
1 | 0 Хариулах
Зочин [103.80.210.183] 2021/8/24
нөгөө сүрхий өнөрөө ийм юманд дуугарахгүй юм даа. үүгээр дандаа бэлэн захиалгаар мэдээгээ хийдэг нь батлагдаж байгаа юм л даа.
0 | 0 Хариулах
харамсалтай [103.26.194.75] 2021/8/24
ЮУН авто замын хашлага солих вэ? НИЙТИЙН эзэмшлийн ОРБИТ, НАЙРАМДАЛ чиглэлийн авто замаар машинаар явах аюултай болоод удлаа. Мэдээж хотын дарга нар энэ замаар явдаггүй болохоор засварт нь хайнга хандаж байгаа бололтой. АВТО замын нүх тойрч гарах гэж ХӨДӨЛГӨӨНИЙ том аюул бий болоод удлаа. АРГА хэмжээ авах арга алга уу? ОДОО усан бороотой гээд засахгүй байх даа.
0 | 0 Хариулах
зочин [192.82.82.137] 2021/8/24
Боломжийн гайгүй байгаа плита нь хагарч муудаагүй явган зам, бродюруудыг буулгаад л солих юм. Мөнгө хийх арга гэж харагдахаар. Хүний гар хүрээгүй муудсан зам талбайгаа эхэлж солимоор юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.81.189] 2021/8/23
Явган ба автозамын нөхөөс эмтэрхий зэрэг яг дан ганц хог шүүрдэхээс өөр жижиг ажлуудыг хийдэг жижиг жижг нэгжийг хороо бүрт байлгамаар юм. Гэхдээ байгаа орон тоон дотроо зохицуулбал илүү ажилтан тоо нэмэгдэхгүй.
0 | 0 Хариулах
мгл [66.181.181.136] 2021/8/23
Боржуурын мафи хуцаж байх шив
7 | 0 Хариулах
Зочин [223.104.39.87] 2021/8/24
😂😂😂😂😂😃😃😃
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.157] 2021/8/23
100 jil bolson ch yahchgui borjuriig jil bur solidog sonin pzdanud shu
4 | 0 Хариулах
Haha [110.70.59.220] 2021/8/23
Zugeer bid ingej mungu shaadin geed unene helee
4 | 0 Хариулах
Зочин [202.21.109.60] 2021/8/23
Нэлээд хэдэн жилийн өмнө УБ-н замын бордюрыг хэд сольчихоор хэмжээний бордюр нэг албан тушаалтаны хамаарал бүхий компани оруулж ирсэн гээд л шуугиад бсан даа. Уулаасаа бордюр, явган хүний замын хавтан, замын тэмдэг тэмдэглэгээ, цэцэрлэгжүүлэлт, тохижилт гээд төрийн мөнгөөр хийгддэг бүхний арыг сайн ухвал өнөөх нь төрийн мяндагтан сэтэртэнгүүд гарч ирнэ л дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.25] 2021/8/23
30 жил болоход явган хүний замаа чанартай тавьж сурсангүй дээ, ядахдаа, хэдэн засаг дарга нарын мөнгө идэх зүйл болсон, хуулаад л тавиад л,
8 | 0 Хариулах
Зочин [66.181.177.29] 2021/8/23
Явган хүний замаа хажуу талын шороотой газоноосоо ямагт өндөрт хийж байна уу! Баярлалаа. Тэгэхгүй бол тавьж байгаа шинэ дугуйн зам гэхэд л хажуу шорооноосоо нам дор хийгдсэн байна лээ. ТБД урд талын явган зам ч адил дандаа шороо хэсгээсээ доош. Тэр зам байнга бороо ороход ус нь шороотойгоо явган замруу орж ирж хийгдсэн замыг эвдэж байдаг билээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.87.255.34] 2021/8/23
Гэр хороолол нь гэж бороо орохоор шавар, нар гарахаар тоос болсон юм байдаг. Гэтэл орон сууцнуудын дундах цементэн замуудыг бүгдийг нь ховхолж хаяад шинээр хийцгээсэн. Мөн ч их хөрөнгөтэй улсдаа.
2 | 0 Хариулах
64 [202.21.124.134] 2021/8/23
Manai 64iin urd taliin zam yaagaachgui bsan, hiigdeed udaachgui neg ch tsuuralt dutuu yum bhgui. tegsen ednuus solichine lee. mungutei novshnuud daa.
8 | 0 Хариулах
Зочин [182.195.29.183] 2021/8/23
шороогоороо эргэчихсэн газрууд байхад хучдаггүй хэрнээ цоо шинээрээ байгааг хуулаад онгичоод хаячихдаг
6 | 0 Хариулах