“Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дэргэдээ хүчилтөрөгчийн агуулахтай болов

Б.Манлай
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад оруулжээ.

Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх юм байна.

зураг
 

Агуулахын барилгын зураг төслийг “Дукат” ХХК боловсруулсан бол ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьжээ.

зураг
 

Жилд дунджаар 11,000 үйлчлүүлэгчийг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээгээр хэвтүүлэн эмчилж, 3,000-3,400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторийн тусламж үйлчилгээг хоногт дунджаар 950-1,000 орчим иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай "Сэлбэ" нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.24] 2025/4/17
ter ugaariin hiin hordlogiin humuusee ene selbe, baynhoshuu deeree bairluulmaar yum. haa baisan tsergiin tuw emneleg, eh nylhas gj tsag aldaj bsnas
0 | 0 Хариулах