Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан "Үндэсний сурын аварга шалгаруулах харваа"-г Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж байна. Уг наадмыг УОК, НОК-ын тусгай “Хариуцлагын гэрээ”-ээр түргэвчилсэн PCR шинжилгээний сөрөг хариутай, СХД-ийн Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн цагдаагийн бие бүрэлдэхүүнтэйтэй үзэгчгүйгээр зохион байгуулж байна.
"Хүй долоо" худагт 2 өдөр үргэлжлэх сур харваан наадамд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байна. Харваан нээлтийн үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд, Монголын Үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр нар оролцсон. Нээлт харваачдыг МЗХ-ны шагналаар шагнаж эхэлсэн бөгөөд сурын спортын мастерууд шинээр тодорсон үйл явдал боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|