Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гранд хилл зочид буудлын урд талбайд

10:00 цагт Баянгол дүүрэгт хийгдэж буй замын ажил буюу Модны-2 зам засварын ажил ямар шалтгаанаас болж удааширч байгаа талаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон гүйцэтгэгч компани болох “Голд Өлзийт” ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

Тайм тауэр хотхонд

10:00 цагт БЗД-ийн 26-р хороо Тайм тауэр хотхоны орц гарцыг хааж нийтийн эзэмшлийн автозам дээр хашаа барих гэж байгаа талаар Тайм тауэр хотхоны оршин суугчид эсэргүүцэл илэрхийлж, жагсаал хийнэ. 2019 оноос эхлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий Энканто хотхоны зэргэлдээ 8 давхар автозогсоол барьж Тайм тауэр хотхоны байрнуудын нар салхийг хаасан асуудал шүүх дээр хэрхэн царцсан талаар мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Монгол улсад Хазара дүрвэгчдийг авъя сэдвээр Монгол туургатны зүтгэлтнүүд мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурал болно.

Сонгинохайрхан уулын бэлд

11:40 цагт Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол болно.

Хангарьд ордны 14 дүгээр давхарт

14:00 цагт Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн бага хурал болно. Хуралд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг оролцож цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл өгнө.