Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Грекийн ардчилал бол БҮХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛ...

МОНСУДАР
2021 оны 8 сарын 16
Монсудар

1921 онд манай улсад өрнөсөн Ардын хувьсгалын уг үндэс юу байв, дэлхий дахины түүхийн ямар хүчин зүйлс үүнд нөлөөлөв, нийгмийг үндсээр нь өөрчлөх ямар үзэл санаа тэнд оршив, чухам хаанаас эхэлж, яаж бидэн дээр ирэв?.

Эдгээр асуултуудын хариултыг та “АРДЫН ХУВЬСГАЛ: ҮЗЭЛ САНААНЫ ТҮҮХ” номоос авах болно. Энэхүү бүтээл нь Ардын хувьсгалыг өнөөг хүртэл бидний төдийлөн харж байгаагүй, цоо шинэ өнцгөөс үзүүлсэн гэдгээрээ онцлог. 1921 оны Ардын хувьсгалын үзэл санааг 2,500 орчим жилийн өмнөх хүн төрөлхтний түүхээс эрж хайсан томоохон бүтээл төдийгүй бүрэн хэмжээний зурагт лавлах юм. Тиймээс ч хүн төрөлхтнийг хувьсгал хийхэд хүргэсэн, дэлхийг өөрчилсөн агуу үзэл санаа, онцлох үйл явдал, тэдгээрийн харилцан шүтэлцээ зэргийг уран зураг, гэрэл зураг, он цагийн товчооноор баяжуулан энгийн ойлгомжтой харуулахыг зорьж, хэл найруулгыг товч тодорхой байлгахыг эрхэмлэсэн билээ.