Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагт ажиллана.
Нэг цэгт авах шинжилгээний сорьцын тоо 100-150 байх аж.
Түүнчлэн Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэгт 47 багийн нийт 324 эмч, ажилтан ажиллаж, 4,969 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!