Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн мөнгө өмнөх оноос ₮1.7 их наядаар өсжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэс баялгийн салбараас энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болохыг Уул, уурхайн яамнаас тооцсон байна. 

Дэлхий дахинд цар тахлын дараах эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрдэс баялгийн бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж  буй. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, жонш, алтны үнэ өссөн нь манай улсын төсөвт төвлөрүүлэх орлогод ийнхүү эергээр нөлөөлжээ.

Зэсийн үнэ л гэхэд 2020 эхний улиралд 4,700 орчим ам.доллар байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар 9,440 ам долларт хүрээд байна. Нүүрс мөн өмнөх оны эхний улиралд 34 ам.доллар хүртлээ унасан бол Лондоны хөрөнгийн бирж дээр наймдугаар сарын 9-ний байдлаарх ханш нь 147.6 ам.доллар болж 4 дахин өсөөд байна.

Энэ бол нүүрсний үнийн хувьд түүхэн дээд хэмжээ. 

Зураг. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш

 
Эх сурвалж: Businessinsider

Энэ онд манай улс 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас үүдэлтэйгээр экспортын хэмжээ буурахаар байна. Гэхдээ нүүрсний үнэ өссөн учир төсөвт төвлөрөх гүйцэтгэл эхний хагас жилийн байдлаар 98 хувьтай гарчээ.