Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЗААВАР: Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 09:00 цагт эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулахаар болсон. 

Тодруулбал, өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаад хүүхдийн оршин сууж буй хаягийн дагуу хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. 

Эцэг эх, асран хамгаалагчид parent.edu.mn хаягаар нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар бүртгэлийг баталгаажуулах боломжтой. 

Цахим бүртгэлийг баталгаажуулах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдахыг анхаарна уу.

Бүртгэл баталгаажуулах зааварчилгаатай танилцана уу.

https://fb.watch/7ppq1n6-Mm/