Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан нийт тохиолдлын 10-20 хувийг, гадаадаас ирсэн иргэдээс эерэг гарсан бүх тохиолдлыг муцац илрүүлэх шинжилгээнд хамруулж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ.
Ингэхэд долоо хоногийн хугацаанд 369 сорьцоос 39-д нь буюу 11.6 хувьд нь дельта хувилбар тодорхойлогдсон байна.
Үргэлжлүүлэн Л.Баттөр захирал "Япон улсад хийгдэж байгаа мутац илрүүлэх шинжилгээнд 38 сорьц явуулж шинжлүүлэхэд
Энэ 38 сорьцыг долдугаар сарын 16-наас өмнө илгээсэн бөгөөд түүнээс хойш хугацаанд нийт эерэг тохиолдлуудад Дельта хувилбарын эзлэх хувь 10 орчим болж нэмэгдээд байна" хэмээн хэллээ.
Түүнчлэн "Орон нутагт тухайлбал бүсийн наадам хийсэн аймгуудад Дельта хувилбарын халдвар нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа.
Дельта вирусийн халдварыг давамгайлах хэмжээнд хүргэхгүйн тулд хил дээр хатуу хяналт тавьж байгаа ч орон нутагт халдвар тархах эрсдэл үүсчихлээ. Энэтхэгт үүссэн Дельта хувилбар тус улстай шууд нислэг ихтэй орнуудад хамгийн түрүүнд тархаж, давамгайлах халдвар болсон зүй тогтол ажиглагдсан" гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлж байв.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!