Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн Баян-Овоо улсаас хүнсний талон авдаггүй болж буй анхны сум боллоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг сургалтад хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд улсаас хүнсний талон авдаггүй болж байгаа анхны сум болжээ.

Сургалтыг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тогооч, туслах малчин, туслах ажилтан, хөгжмийн багш, олборлогч, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудад зуучилсан байна.

Амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог гэдгийг иргэдэд ойлгуулж, бусад сумдад үлгэр дуурайлал болж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түтгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд уг үйлчилгээнд хамрагддаг 1,532 өрхийн 8,049 иргэн байгаа ба энэхүү тоог багасгах зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Хэнтий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар