Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр хурдны “Wifi zone”-той “Өглөөний гудамж” нээлтээ хийлээ

ikon.mn
2021 оны 8 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэл хотын эртэч хүмүүстээ зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж үүд хаалгаа нээлээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас санаачлан зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн зүгээс тус гудамжны үйл ажиллагаа, санаачилгад нь нэлээд сайшаалтай байгаа бөгөөд маш их талархан хүлээж авч байгаа юм.

Тус гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр өглөө 06:00-22:00 хооронд үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн Юнител групп нь тус гудамжинд өндөр хурдны утасгүй интернэт бүсийг байгуулахад эртэч иргэдийгээ тав тухтай, ажил хэрэгчээр өглөөг угтах орчин нөхцлөөр ханган ажиллаж байгаа юм.  Энэхүү гудам нь “Өглөөний гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй 3 гудамжны нэг бөгөөд үлдсэн хоёрыг нь удахгүй засаж тохижуулна гэдгийг албаныхан хэллээ.

 

Долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн:

  • Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
  • Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
  • Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.