Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд автомашины улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй АТҮТ-ийн салбарууд

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долоо хоногийн амралтын өдөр буюу Бямба, Ням гарагт тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтойг АТҮТ-өөс. мэдээллээ.

Бямба гарагт:

Техникийн зах "Да хүрээ трейд" ХХК-ийн байран дахь салбар, "Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр гурван салбар 8:30 - 17:30 цаг хүртэл,

Ням гарагт:

"Хөсөг трейд" ХХК-ийн байран дахь салбар, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх салбар тус бүр хоёр салбар 8:30-17:30 цаг хүртэл ажиллана.

Улсын дугаар шинээр авах, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.