Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны дэлхийн шилдэг аялал зугаалгын 100 газруудын жагсаалтанд Тайпэй хот оржээ

ikon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN

“Time” сэтгүүлээс саяхан тодруулсан 2021 оны дэлхийн хамгийн гайхалтай аялал зугаалгын 100 газруудын жагсаалтанд (The World’s Greatest Places of 2021) Тайваний Тайпэй хот багтсан байна. “Time” сэтгүүл мөн 2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа Тайпэй хотын Урлагийн төв, Гэрэл Зургийн Үндэсний Соёлын төв, шинэ Taipei Times Residence зочид буудал, Ян Мин Шаны Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг газрыг Тайваниар аялахдаа заавал үзвэл зохистой аялал зугаалгын газруудаар нэрлэж санал болголоо.

“Time” сэтгүүлд Тайпэй хотыг "Соёл ба нам гүмхэн орчин" гэсэн үгээр тодорхойлж, “Тайпэй хотын урлагийн төв байгууламжийн архитектур нь өвөрмөц үзэмжтэй бөгөөд маш том мөнгөн бөмбөлөг нь хүмүүсийн анхаарлыг татдаг” гэж дурьджээ. “Уг барилга нь 2022 онд ашиглалтанд орохоор хүлээгдэж байгаа бөгөөд Тайпэй хотын түүхэн дурсгалт газар болох болно" гэж онцолжээ. Гэрэл зургийн үндэсний соёлын төв нь Тайваний гэрэл зургийн түүхийг хадгалсан чухал байгууламж юм. Дэлхийд алдартай зочид буудлын группыг эзэмшдэг Taipei Times Residences-ийн гаднах хар, цагаан өнгөтэй архитектурын шийдэл нь киноны хальсыг санагдуулам юм. Хэрэв та богино хугацаанд бие, сэтгэлээ амраахыг хүсвэл хотын захын Ян Мин Шаны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг зөвлөж байна.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайпэй хотын Урлагийн төвийн мэдэгдэхүйц бөмбөрцөг хэлбэртэй үзэмж нь үнэндээ 800 хүний багтаамжтай театр бөгөөд суудал бүр нь тайзнаас ижил зайтай юм. Дотроо өөр өөр хэмжээтэй театрууд болон тоглолтын танхимтай, 10 тоглолтыг бие биендээ саад учруулахгүйгээр нэгэн зэрэг хийх хангалттай боломжтой. Энэ жил дөнгөж нээгдсэн Үндэсний Гэрэл Зургийн Соёлын Төв нь Тайваний анхны үндэсний хэмжээний гэрэл зургийн урлагийн байгууллага бөгөөд Тайваний гэрэл зургийн үндэс суурь, хувьсал, интеграцийг олон улсын загварт нийцүүлэн танилцуулна гэж найдаж байна. Энэхүү барилга нь Дэлхийн 2-р дайны үед баригдсан бөгөөд нэгэн цагт хурдны замын ерөнхий газрын барилга байжээ.

Грэйс Ж.Р.Лүө “Ян Мин Шан үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь өнгөрсөн 2020 онд дэлхийн хамгийн анхны "хотын нам гүм цэцэрлэгт хүрээлэн" -гээр (urban quiet park) нэрлэгдсэн бөгөөд хүний сэтгэлийг тайвшруулах ой мод, жижиг нуур, галт уул, газрын гүний халуун рашаанууд зэрэг аялал зугаалгын цогцолбор газруудтай хэмээн таницуулав. Грэйс Ж.Р.Лүө онцлохдоо Монгол улсын Хөвсгөл нуур мөн энэхүү жагсаалтанд багтсан ба. “Time” сэтгүүл энэ үзэсгэлэнт нуурыг “Олонд танигдаагүй гүн” (Untold Depths) хэмээн дүрслэв. Тэрээр хэлэхдээ “Тайвань Монгол хоёр талууд уг цар тахлыг аль болох хурдан хугацаанд даван туулж, ард иргэд харилцан зочилж, үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой болно гэж найдаж байна.”

 

Тайпэй хот “Time” сэтгүүлээс тодруулсан 2021 оны дэлхийн шилдэг аялал зугаалгын 100 газруудын жагсаалтанд оржээ. (фото зургийн эх сурвалж:”Time” сэтгүүлийн вэбсайтны screenshot)

 

Тайпэй хотын Урлагийн төвийг 2022 онд албан ёсоор ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. (фото зургийн эх сурвалж: "BeiYi Урлагийн Төв" -ийн албан ёсны вэбсайт)

 

Гэрэл зургийн үндэсний соёлын төв нь Тайваний анхны үндэсний гэрэл зураг, видео урлагийн байгууллага бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн эртний дурсгалт газар юм. (фото зургийн эх сурвалж: "Үндэсний Кино Урлагийн Төв" -ийн албан ёсны вэбсайт)

 

Тайпэй хотын арын цэцэрлэг гэгддэг Ян Мин Шан үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 2020 онд дэлхийн хамгийн анхны “Тайван амгалан цэцэрлэгт хүрээлэн" -гээр тодоржээ . (фото зургийн эх сурвалж: Тайпэй хотын аялал жуулчлалын товчоо, Төв мэдээллийн агентлаг).

 

Taipei Times орон сууцны архитектурын зураг төсөлд киноны хальсыг дүрслэн харуулж байна. (фото зургийн эх сурвалж: Liberty Times вэбсайт)

 

Монгол улсын Хөвсгөл нуур “Time” сэтгүүлээс тодруулсан 2021 оны дэлхийн шилдэг аялал зугаалгын 100 газрын жагсаалтанд багтаж, “Олонд танигдаагүй гүн” (Untold Depths) хэмээн дүрслэгдэв. (фото зургийн эх сурвалж:”Time” сэтгүүлийн вэбсайтны screenshot)