Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх албан ёсны шийдвэр гараагүй. Судалж, төлөвлөх үүрэг өгсөн"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар вакцины гурав дахь тунгийн асуудлыг хэлэлцэж байгаа. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь тунг хийхийг хараахан зөвлөөгүй. Гэхдээ зарим улс орон гурав дахь тунг хийж эхэлсэн, зарим нь судалж байна.

Манай улс ч мөн судалж байна. Эрүүл мэндийн яам наймдугаар сард багтаж тодорхой зорилтот бүлэгт хандсан гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлэх тухай төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулсан. Одоогоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос албан ёсны шийдвэр гаргаагүй бөгөөд судалгаа, төлөвлөлтөө хийж байх үүрэг өгсөн. Энэ хүрээнд ГХЯ, ЭМЯ вакцины татан авалтууд дээр ажиллаж байна" гэлээ.