Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Увс аймагт коронавирусийн халдвар олон нэмэгдсэн байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тархалт орон нутагт илүү нэмэгдсээр байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт шинээр илэрсэн 1,243 тохиолдлын 58.8 хувь нь буюу 732 нь аймгуудад бүртгэгджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дархан-Уулд хамгийн олон буюу 150 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийтдээ 4,862 хүн коронавирусийн халдвар авчээ.

Түүнчлэн Орхон аймагт 76, Сэлэнгэ аймагт 80, Төв аймагт 78, Увс аймагт 56, Баян-Өлгий аймагт 40 хүн нэмж халдвар аваад байна.

Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний хангалт хязгаарлагдмал буюу халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн маш цөөхөн тул энэ хэвээрээ халдвар нэмэгдсээр байвал эмнэлгийн тусламжид доголдол гарна гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох сануулж байв.

Орон нутаг дахь халдварын нөхцөл байдал: