Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүрх Мартахгүй" төсөлд Денкфарм компани 100 сая төгрөгийн эм хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Зүрх бол цусыг бие эрхтэнд түгээн тарааж, буцаан хураах үүрэг гүйцэтгэдэг амин чухал эрхтэн юм. Манай улсын хэмжээнд Улаанбаатар хот төдийгүй алслагдсан аймаг, сумдад  зүрхний төрөлхийн гажигтай  хүүхдүүд оношлогдсон ч ихэнх хүүхдүүдийн гэр бүлд яаралтай  мэс засал хийлгэх зардалыг шууд гаргаад өгөх боломж байдаггүй байна.

Мөн дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас  улс орнууд хилээ хааж, гадны оронд мэс засал хийлгэх боломж хязгаарлагдсанаар, зүрхний гажигтай хүүхдүүдэд хаана мэс засалд орох, хэрхэн эмчлүүлэх асуудлууд тулгарч, олон эцэг эхчүүд яах учраа олохгүй сандарч эхэлсэн  байна.

Дээрх шалтгаануудын улмаас зүрх судасны их эмч, АУ-ы доктор, МУ-ын гавьяат эмч Б.Болдсайхан эмчийн санаачилснаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношлон илрүүлж, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлжээ.

Төслийг эхлүүлснээс хойш энэхүү сайн үйлсийг дэмжиж  нэр бүхий олон байгууллага, хувь хүмүүсээс  хандив өргөж байгаагийн нэг нь ХБНГУ-ын Денкфарм компани байлаа.

 ХБНГУ-ын Денкфарм компани нь 1998 оноос эхэлж Монгол улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бөгөөд Монгол дах  Денкфарм компаний албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжлийн баг хамт олон нь эмч мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зөвөлгөө, сургалтаар ханган ажилладаг.

Денкфарм компани нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хамтран ажиллаж, дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэний нэг илрэл нь "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгний эмийн бүтээгдэхүүн хандивласан явдал юм. Төслийг санаачлагч Б. Болдсайхан  эмч болон төслийн багийнхан эдгээр эмийн бүтээгдэхүүн нь зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аврахад их тус болно хэмээн талархан хүлээж авлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.