Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байгаа. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!