ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголоос БНХАУ руу нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо"

ikon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Эх сурвалж: ГХЯ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

 
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдлээ.

Эх сурвалж: ГХЯ

Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв.

Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргалаа.

Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

Монгол оюутнуудыг танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг Хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийллээ

  • Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
  • Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны  үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
  • Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
  • Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар боллоо.
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.
  • Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцлоо.
  • Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хоорондмэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
  • “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. 
  • Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг Хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийллээ.
  • Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ЗӨВ, ГОЁ
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.21.28] 2021/7/29
За, үүнээс болоод оросууд Аи95, Аи98- ын экспортыг зогсоочихлоо. Дараагийн ээлжинд Аи92, ДТ-ын экспортоо зогсоох болно.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.224] 2021/7/28
эрлийзүүд ихжд баяртай байхыг болоход энэ ангагар алмай шуналын дэв их сайн ажил гүйцэлдүүжээ
0 | 3 Хариулах
Зочин [64.119.21.157] 2021/7/29
Хуцданг хар писта вэ!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.236] 2021/7/28
Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.174] 2021/7/28
Чи өөрөө хамгаалаад үхэж үз дээ Өөрөө байлдаад хамгаалаад далдар
0 | 1 Хариулах
Зочин [223.33.181.10] 2021/7/28
Гадагшаа гарах юмны хэмжээ нь ихсээл ашиг нь буураад байх, ...
1 | 0 Хариулах
🇲🇳🇲🇳🇲🇳 [66.181.178.243] 2021/7/28
Хятадууд монголд цэрэг оруулах гэж их боддог. Энэ удаа хамтарсан хээрийн сургууль нэрийн доор цэрэг оруулж ирэх гэж байна. Монголчуудаа улсынхаа хилээр нэгч хятад оруулж болохгүй шүү. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах цаг болсон. Хятадын цэрэг хилээр орж ирнэ гэж ёстой байхгүй шүү.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.53] 2021/7/28
Бээжинд очиж Монголыг зарчихаад ирж дээ.
4 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2021/7/28
Гашуунсухайтын ТЗ бариад байна гээд хуцаад байсан, огтлох цэгээ ч тохироогүй байсан юм уу. Энэ муу новшнууд нээрээ Монголыг олон жил хорлож байнаа. Балиар хар хүүр вэ
3 | 0 Хариулах
Зочин [166.205.141.28] 2021/7/28
Өө ТТ-Гашуунсухайтын төмөр замын хил давах цэгийг аль эрт мангад-оросын хүргэн нарийн төмөр замын танкчин женко дэд бүтцийн сайд байхдаа 20-иод километрээр зөрүүлээд хаячихсан юм аа.....муугийн уршиг олондоо....могойн цус тэнгэрт
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/28
Өнөөгийн гол асуудал бол орос хятад манайхаас залхаж байна, цагийн гарз гэж үзээд зүгээр л ёсчлон уулзаж байгаа. Манайхны ярьдаг ажлын сэдэв түвшин жулдаад байна шүү дээ. Технологи, олон том мастер план ярихын оронд нүүрс, гуйлга, оюутан гэх мэт гэрийн авгайн түвшний ажил яриад байхаар аргагүй л дээ.
8 | 0 Хариулах
Зочин [103.57.95.220] 2021/7/28
Гаазын хоолойгоо тавиулах нь зөв шүү. Тавьчуул жил бүр улсын төсөвт 1,5 тэрбум доллар орно. Ядаж ийм байдлаар Оростой хийдэг худалдааны алдагдлаа багасгах хэрэгтэй. Бид жилд оросоос 1,5 тэрбум долларын бараа авдаг ч Орос манайхаас дөнгөж 100 сая долларын бараа авдаг.
1 | 6 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/28
Яг зүгээр өгч харагдаач. Юу ч хийж чадахгүй улсад мөнгө хэзээ ч тогтохгүй. 1.5 тэрбум гээд байна тэр нь орж ирлээ, тэрийгээ бүх үйлчилгээний ажилд орос хужаа компаниудад цацаад, манай хулгайчид 10% авилгалдаа аваад тэрийгээ лаанд, зуслан байшин, баар караокэ, худлаа хоосон барилга бариад дуусгана, ямар ч эргэлтгүй болгоод агаарт хийсээд дуусаа.
4 | 1 Хариулах
Зочин [166.205.141.28] 2021/7/28
Алуурчин шулаачин оросууд чамд зүгээр л 1.5 тэрбум доллараа май гээд өглөө юу...зөрүүлээд дарвайтал чинь дарамтлахаа өлхөөн чадна
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.54] 2021/7/28
Толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Оростой хийх гадаад худалдааны алдагдлаа багасгая гэвэл эсвэл экспортоо нэмэх, эсвэл газрын тосны бүтээгдэхүүний импортоо багасгах хэрэгтэй. Нөгөө бензиний үйлдвэрээ хурдлуулаарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.58] 2021/7/28
Баяр хүргэев хичээгээрэй амны хаалтаа зүүж гол нь ковидгүй байх хэрэгтэй энэ зорилтонд хүрэхэд
0 | 4 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/7/28
Одоо ядаргаатаад байлгүй олигтой хамтраад улсаа хурдан хөгжүүлмээр байна. 3 гүрний дунд аль ч гүй эргэлдээд байх шаардлага алга хурдхан хөгжлийн замдаа ормоор байна.
4 | 3 Хариулах
Зочин [194.150.167.51] 2021/7/28
ӨМХИЙ БАТЛАГААС НЭГ БОЛЖ НҮҮРСЭЭ ЗАРЖ ЧАДАХГҮЙ ЦАГ ИХ АЛДЛААДАА ХӨЛСТЭЙ МАХНЫ ГАЙ ХЭЗЭЭ ДУУСНАА
7 | 6 Хариулах
Зочин [203.91.115.54] 2021/7/28
Ернь АНусуудаас болж улс, ард түмэних хохирч байнаа. Алтанхуяг ЕС болчихоод нүүрсний экспортын гэрээг цуцалж, 70$ өгдөг байсныг хамаагүй багасгасан. Дараа нь энэ женко төмөр зам барихыг зогсоож нэг сайн хоролсон доо. Энэ хоёрын тэр гайтай бодлого байгаагүй бол манай эдийн засаг, нийгэм арай л дээр байх байсан даа.
1 | 1 Хариулах
Зочин [199.249.230.167] 2021/7/28
Хятадуу нялуун хужаа зангаар заза ёстой гоё дэмжинэ гэж хэлээд баярлуулаад гаргаад явуулна харин 1 жилийн дараа манайхан дахиад очоод гуйлга гуйна. Хужаа нар эд нарыг сөгдүүлж байгаагаа сэтгэл хангалуун дэлхийд зарлаж байгаа тэгэх гэж хил гаалийн гацаагаад байгаа юм.
10 | 0 Хариулах
Butehgui MGL [66.181.184.243] 2021/7/28
Нааштай судлан үзнэ, гэж яг юу гэсэн үг вэ? Дандаа л тэгэж хэлсэн бна, ямарч шийдвэр бхгүй, ямар ч хугацаа бхгүй. Элэглээд л буцааж дээ.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/28
Харин хийж бүтээе гэдэг юм. Манайханд ажлаа цагт хийдэггүй, хийлээ ч бичиг үсэг бүрэн тайлагдаагүй цүнх баригчид өрөө тасалгаа булангаар дүүрэн. Чанаргүй бичгийн ажил хийж зууралдсаар хамаг жил өнгөрөөд, амь нь тулахаар гадныхнаар хийлгэсээр байгаад өөрт нь юу ч үлддэггүй.
2 | 0 Хариулах
Зочин [118.110.63.76] 2021/7/28
Тенжинь дээр байгаа гацсан ачаа барааг оруулаачээ балай авгай худлаа рекламдаад тэнээд байхийн,өнөө мараашгүй хурдан шийдэх асуудалаа ярихгүй элэнцгийн нүүрс
6 | 0 Хариулах
Энжи [103.212.117.251] 2021/7/28
ОЮУЭРДЭНЭ ГЭДЭГ мал Голомтын Баясгаланг шахаад төмөр замыг нь хурдан дуусгуулдаг болоосой.Хийх ажил нь тэнд харагдах юм. Энэ муу хүүхэн л тал тал руу гүйх юм
4 | 3 Хариулах
Зочин [202.21.104.2] 2021/7/28
МУНДАГ ХҮҮХЭН.
3 | 2 Хариулах
Зочин [64.119.16.224] 2021/7/29
хятадаас ам руугаа юм чихүүлээд бичиг болгон дээр гараа зкураад ирж дээ дэв чинь, монгол дэх эрлийзүүд магтаад ирэхээрээ монголд хятадууд ялсан байдаг юм
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.152] 2021/7/28
nsihimo mon shimo gutari dali banki
0 | 1 Хариулах
Зочин [192.82.70.152] 2021/7/28
kabirdani 21
0 | 1 Хариулах
Зочин [192.82.70.152] 2021/7/28
bumbadei ie tundai jin.lamtan hudi harpen.mila mongolsuhia chirebuto.
0 | 2 Хариулах
Зочин [192.82.70.152] 2021/7/28
bonbadei.yungudai. ie tuda jin.mila mongole
0 | 3 Хариулах
Зочин [107.126.32.74] 2021/7/28
Hvrgen yu bolson be
1 | 1 Хариулах
Halh [66.181.161.118] 2021/7/28
Өнөөдөртөө хятадтай аятайхан харьцаж хөлд нь сууж ахиухан нүүрсээ зарж цалин тэтгэвэрээ тавьж байсан нь манайд өлзийтэй л дөө
18 | 5 Хариулах
Зочин [107.127.39.60] 2021/7/28
Хөршүүдтэйгээ энгийн сайхан харьцаатай байхад л болоод явчихна л даа....заавал ах дүү энэ тэр болох гээд ч яахав дээ
23 | 2 Хариулах
Зочин [192.82.90.154] 2021/7/28
Орос л ахиухан зарж байвал бид зарахгүй байсан ч яахав гэсэн хүмүүс их бий манайхан дотор
6 | 2 Хариулах
Зочин [103.136.254.9] 2021/7/28
Чиний өнөөдөр хэзээ дуусах юм бол доо
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.145] 2021/7/28
Экологид гай тарьж байгаа малууд вэ. Финланд бүр цахилгаан үйлдвэрлэдэггүй худалдаж авдаг. Тийм байж экологид ээлтэй улс болно гээд иипортоо зогсоохоор шийдэж байна. Тэгээд дан байгаль ээлтэй цахилгаа эрчим хүч дотроо үйлдвэрлэнэ. Гэтэл нүүрс ярьсан үхрүүд л байх юм. Тэгэхээр яаж Оросын эрчим хүчээс хамааралгүй болох вэ дээ.
5 | 6 Хариулах
Зочин [202.9.46.236] 2021/7/28
Монголыг худалдаж л яваа биз
6 | 2 Хариулах
Зочин [193.176.84.201] 2021/7/27
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханид 2017 онд дэлхийн хамгийн аюултай SARS, Эбола зэрэг вирусийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусийг (40 төрлөөс аль нь болохыг дурдаагүй) судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна. Тус лабораторид гахайнууд дээр туршилт хийдэг байсан бөгөөд хүнд хэлбэрийн коронавирус нь суулгалт үүсгэж, эцэст нь үхэлд хүргэж буйг тогтоожээ.
5 | 0 Хариулах
Зочин [193.176.84.203] 2021/7/27
COVID-19, Хятадын био зэвсгийн дайны стратеги ба дэлхийн аюулгүй байдал. Ковид-19 нь ердөө л байгалийн гаралтай вирус уу эсвэл био зэвсгийн стратегийн хүрээнд лабораторид боловсруулсан уу гэдэг нь Хятадын талаас урт хугацааны туршид яригдах ёстой асуудал юм. Ковид-19 нь Ухань лабораторид гарал үүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. 1982 оны Биологийн зэвсгийн конвенцийг Хятад улс дагаж мөрдөөгүй тул хатуу арга хэмжээ авах боломжтой юм.
4 | 1 Хариулах
😠😠😠😠🤮🤮🤮 [104.244.77.13] 2021/7/27
Чи тэр завхайй хүргэнээ АНУ руу явуулах гэж байга хэвээрээ юу
11 | 0 Хариулах
Зочин [193.176.84.238] 2021/7/27
Ковид-19 нь дэлхийн өнцөг булан бүрт олон зуун сая хүний амьдрал, амьжиргаанд асар их муу нөлөө үзүүлсэн. Вирусын улмаас дэлхий даяар 4 сая гаруй хүн амь үрэгдэж , 193 сая хүн өвджээ. Цартахал нь дэлхийн эдийн засгийн сүйрэлд хүргэжээ.
2 | 0 Хариулах
ПИЦДААНУУДАД [193.176.84.225] 2021/7/27
үхсэндээ баярлаад байгаа үхэрнүүд вэ. Хужааа вирусаас болж хамаг эдийн засгаа самруулчихаад. та нар нүүрсний машинтай юмуу. нүүрсний машинтай дарга нарт л сайхан байгаа биз. хаалттай хил, үнийн өсөлт, хөл хорио, замын үүдийн хяналт хэвээр л үлдэнэ.
7 | 7 Хариулах
Zo [58.109.224.49] 2021/7/27
2 hurshteigee nairsag uhaalag hariltsaj bj uudulnu shuu Hujaa ni hamaagui delhiin avarga ediin zasag
3 | 4 Хариулах
Зочин [89.187.163.177] 2021/7/27
Хужааа нар ТАХАЛ дэгдээж нэр нүүрээ барсан хүмүүс дээ. Дэлхийг эдийн засгийг хэдэн жил хааж олон хүнийг бие муутай болголоо. Юу ч гэхэв дээ
9 | 3 Хариулах
Зочин [89.187.163.177] 2021/7/27
Хээх манай Оркууд хил нээгдэнэ Хятадаар хэснэ гэж баярлаад байна уу Май шүү. Америк Канадын хил ч нээгдээгүй байна. Дельта вирус тархсан вакцин тариулсан хүмүүс халдвар авч байна. Хужааа нар 5 жилдээ хилээ нээхгүй.
1 | 5 Хариулах
MGL [192.82.89.60] 2021/7/27
Hujaa nartai dajgvi heltsel hiichih shig bolloo. Odoo Oros ruu bas ailchilah heregtei. Tegeed USA ruu.
1 | 5 Хариулах
Зочин [202.9.46.99] 2021/7/27
Орос руу яваад ирсэн. Үгээ тод томруун хэлчихээд ирсэн
3 | 2 Хариулах
Зочин [64.119.16.224] 2021/7/29
үндэсний аюулгүй байдлын мэдрэмж огт байхгүй түүхийрсэн цэцгэн бууз царайлсан авгай юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэг үү
0 | 0 Хариулах
Зочин [89.187.162.175] 2021/7/27
Уханьд яагаад вирус үүсэв гээд асуувал толгойгүй болох биз.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.239] 2021/7/27
Тэгнээ. Бид лав тэр асуудлыг хөндөж болохгүй. Тэр байтугай уйгаруудын асуудлыг ч ярьж болохгүй. Нэг ёсоороо бол хятад улс аль хэдийнээ монголын эзэн болчихсон.
2 | 2 Хариулах
Зочин [64.119.16.224] 2021/7/29
вакцины асуудлаар амаа таглуулаад оронд нь нүүрсийг чинь авахгүй шүү гэж дарамтлуулаад ирсэн авгай даа
0 | 0 Хариулах
Зочин [89.187.162.175] 2021/7/27
Хужааа нарын дэгдээсэн ВИРУСД дэлхий хоёр дахь жилдээ зовж байна.
9 | 1 Хариулах
Зочин [192.82.75.72] 2021/7/27
Ёстой алмайруулж ханадаггүй мундаг бүсгүй юмаа. Одоо хэлэлцээгээ бодит ажил болгоорой. Амжилт хүсье. Бас МХЕГ ын Эрдэнэчулуун гэх мундаг бна. Ийм 10 хан бүсгүй Монголд заяагаасай .Улс маань сээп гээд босоод ирнэ дээ.
2 | 10 Хариулах
зочин [66.181.178.23] 2021/7/28
өөрийгөө хавчуулцан шаажийн хаха
5 | 1 Хариулах
Batgerel [66.181.161.2] 2021/7/27
Шийлийн сайн эрчүүд гарах цаг н ойртож бнадаа,монгол залуучаадаа,,,
3 | 1 Хариулах
зочин [66.181.178.23] 2021/7/28
тэгээд яг юу хийхүү? эрээний наймаачидыг очиж дээрэмдэхүү? дэдхийн банкин дээр очиж өрийн дэвтрийг нь авж шатаахуу?
3 | 0 Хариулах
Зочин [38.75.137.36] 2021/7/29
Шилийн сайн эр чинь ер нь бол хулгайч шдээ
0 | 0 Хариулах
Batgerel [66.181.161.2] 2021/7/27
ХУ нам алах бий дээ,гайгүи бга,,,
1 | 0 Хариулах
Batgerel [66.181.161.2] 2021/7/27
Ikon chi haaya buruu medeelel ugdugshuu
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.65] 2021/7/27
Wan Yi-s baahan daalgavar l avaa baihdaa manaihan zailuul
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/28
Цаад хэд нээх найдаагүй ээ, манайхан хэлсэн ажлаа хэлсэн цагтаа хэлсэн хэмжээндээ хэзээ ч хийдэггүй болохоор угаасаа найдахаа больсон.
0 | 0 Хариулах
Batgerel [66.181.161.2] 2021/7/27
Sha,dandaa l tiim bsan
1 | 0 Хариулах
Зочин [89.187.162.105] 2021/7/27
Монгол байтугай бусад орны оюутныг ч оруулахгүй байгаа. Бараг ирэх жилийн хагасаас наашгүй.
1 | 2 Хариулах
Шуурхай мэдээ [89.187.163.176] 2021/7/27
БНХАУ-ын зүүн хэсэгт орших Жянсу мужийн нийслэл Наньжин хотод бүртгэгдсэн "COVID-19"-ийн голомтлон тархсан халдварын тохиолдлуудын дунд хурдан халдварладаг “Дельта” хувилбар илэрлээ гэж орон нутгийн удирдлагууд өнөөдөр мэдэгджээ. Сүүлийн үед Наньжинд халдварын тархалт нэмэгдсэнийг халдвар тархсан газрын онцлог болон вирусний халдварлах шинжтэй холбоотой гэж үзэж буйгаа тус хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Дин Же хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 9.3 сая гаруй оршин суугчтай Наньжин хотын нисэх онгоцны буудлын хэд хэдэн ажилтан коронавирусний халдвар авсан нь батлагдсанаас хойш дотоодод халдварласан тохиолдлын тоо нь нэмэгдэх болжээ. Үүнтэй холбогдуулан нуклейн хүчлийн шинжилгээний хоёр дахь үе шатыг эхлүүлж, шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг оршин суугчдад уриалсан байна.
3 | 0 Хариулах
🇲🇳🇲🇳🇲🇳 [66.181.178.243] 2021/7/28
Хятадууд энэ вирусээрээ бүгд халдвар авч сүйрээсэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.174] 2021/7/29
Hutsaad bgarai shugel min bugd hudlaa
0 | 0 Хариулах
S man [192.82.89.60] 2021/7/27
nvvrsnii tunur zamaa uragshluulmaar bn. bas hiliin bookt hotuuddaa hurunhu oruulalt hiigeechee zasguin gazar aa!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.10] 2021/7/27
Ашиглаж суртлаа л зараад байж дээ
4 | 0 Хариулах