Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш ажлын өдөр ч тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ. 

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл:

  • Даваа гарагт 1, 6-гаар
  • Мягмар гарагт 2, 7-гоор
  • Лхагва гарагт 3, 8-аар
  • Пүрэв гарагт 4, 9-өөр
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.